Monthly Archives: December 2014


Орчин Цагийн Монгол Хэлний Ижил Бүтээвэр Үүсэх Зүй Тогтол, Түүний Онцлог

Ч.Соёлмаа Салбар: Нийгэм Улсын дугаар: 1923 Хамгаалсан он: 2006 1.Орчин цагийн монгол хэлний ижил бүтээврийг тусгайлан судлах нь үгзүйн судлалд төдийгүй, үгийн сан судлал, найруулгазүйн судлалд тодорхой хэмжээгээр нэмэр хандив болохын зэрэгцээ утга судлалын салбарт бүтээврийн утга, ялангуяа залгавар бүтээврийн утгыг тодорхой болгоход хувь нэмэр болох болов уу гэж санаж байна. 2.Түүнчлэн ижил бүтээврийг судалсанаар […]


Монгол Хэлний Гийгүүлэгч Авианы Тогтолцоо Ба Хувьсал

Т.Саранчимэг Салбар: Нийгэм Улсын дугаар: 1288 Хамгаалсан он: 2007 Монгол хэлний гийгүүлэгч авианы бүтэц тогтолцооны тухай ажиглалт судалгаа нь бичгийн дурсгалуудын материал дээр тулгуурлан хэлний хөгжлийн өөр өөр үеийн онцлог шинжийг хам цагийнх нь түвшинд тодорхойлж, улмаар тэдгээрийг өөр хооронд нь харьцуулан цуваа цагийн эргэлтэд гарсан хувьсал өөрчлөлтүүдийг тодорхойлон гаргалаа. Мөн энд бичгийн дурсгалуудын хэлээр […]


Зүйр Цэцэн Үгсийн Ертөнцийг Үзэхүйн Утга Холбогдол

И.Бүрэн-Өлзий Салбар: Нийгэм Улсын дугаар: 2095 Хамгаалсан он: 2007 Уг зохиолд монголчуудын ертөнцийг үзэхүйн үзэл сэтгэлгээ зүйр цэцэн үгэнд хэрхэн илэрч буйг дорно дахины арга билгийн сэтгэлгээнд тулгуурлан авч үзсэн болно. Та энэхүү диссертацийг Шинжлэх ухаан технологийн сангийн номын санд ирж уншиж болно. Хаяг: МТҮПаркийн 325 тоот Утас:312642 Тус өгүүллийн агуулга,танилцуулгын хаяг:http://www.stf.mn/images/dissertations/di-2095/index.html Эх Сурвалж:   http://www.stf.mn/index.php?option=com_content&view=article&id=5&Itemid=113&buteel=7139&lang=mn


13-14 Зууны Үеийн Монголчуудын Ёс Суртахууны Үнэлэмжийн Онцлог

М.Золзаяа Салбар: Нийгэм Улсын дугаар: 2096 Хамгаалсан он: 2007 Энэхүү зохиолд XIII- XIV зууны Монголчуудын ёс суртахууны үнэлэмж, эрхэмлэл, хэм хэмжээ, зарчмыг судлан үзсэн болно. Монголчуудын ёс суртахууны уламжлалт үнэлэмжийн судалгаанд шинэ эхлэл болж байгаа билээ. Та энэхүү диссертацийг Шинжлэх ухаан технологийн сангийн номын санд ирж уншиж болно. Хаяг: МТҮПаркийн 325 тоот Утас:312642 Тус өгүүллийн […]


Дашдоржийн Нацагдоржийн Зарим Зохиол Бүтээлийн Орос Орчуулгын Шинжилгээ

Ч.Жаргалсайхан Салбар: Нийгэм Улсын дугаар: 2097 Хамгаалсан он: 2007 Даяаршиж буй дэлхий дахинд улс түмний харилцаанд орчуулгын зохиолын үүрэг улам нэмэгдсээр байна. Орчуулгын зохиол дотроос уран зохиолын орчуулга бүр чухал юм. Тухайн нэг үндэстний уран зохиолын шилдэг бүтээлийг өөр нэг хэлэнд орчуулах явдал нь тэр ард түмний амьдрал, зан заншил, өвөрмөц түүх, соёл уламжлал, шинэчлэл […]


Монгол Хэлний Нутгийн Аялгуунуудын Авианы Харьцуулал

Г.Батзаяа Салбар: Нийгэм Улсын дугаар: 2107 Хамгаалсан он: 2007 Энэхүү нэг сэдэвт зохиол нь удиртгал, тэргүүн ба дэд бүлэг, ерөнхий дүгнэлт, номзүй хавсралтуудаас бүрдэнэ. Нутгийн аялгуу судлал нь асар их судлагдахуун, арвин судалгаа бүхий хэл шинжлэлийн чухал нэг салбар билээ. XIX зууны сүүлийн хагасаас эхлээд эдүгээ хүртэл зуу гаруй жилийн турш олон арван эрдэмтэн монгол […]


Монголын Уран Зохиол Дахь Баримтат Чиглэлийн Хөгжлийн Асуудалд

С.Амартөвшин Салбар: Нийгэм Улсын дугаар: 2115 Хамгаалсан он: 2007 Монголын уран зохиол дахь баримтат чиглэлийн хөгжлийн асуудалд /1960 оноос – одоог хүртэлх баримтат хүүрнэл зохиолын жишээн дээр/ сэдэвт энэхүү судалгааны ажлын “Монголын орчин үеийн утга зохиол дахь баримтат чиглэлийн онолын сэтгэлгээ” нэртэй нэгдүгээр бүлэгт: 1.1. Баримтат чиглэл орчин үеийн монголын уран зохиолын голлох хандлага болж […]


Чингис Хааны Засан Тохинуулах Үйл Ажиллагаа Ба Даяаршлын Асуудал

Ж.Заанхүү Салбар: Нийгэм Улсын дугаар: 2116 Хамгаалсан он: 2007 Энэ бүтээл нь оршил, гурван бүлэг, дүгнэлт, номзүйгээс бүрдэнэ. XIII зууны үед Их Монгол Улс, Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулсан Чингис хааны дэлхий дахиныг засан тохинуулах үйл ажиллагааны онцлог, ач холбогдол, түүнийг орчин үеийн даяаршлын үйл явцтай холбон үзүүлэхийг судалгааныхаа зорилго болгов. XIII зууны Монголын нийгмийн […]


Монгол Адууны Зүс Шинж Заасан Үгсийн Утга, Бүтэц

Л.Мөнхтөр Салбар: Нийгэм Улсын дугаар: 2147 Хамгаалсан он: 2007 Нэгэн сэдэвт зохиол нь удиртгал, нэгдүгээр бүлэг , хоёрдугаар бүлэг, дүгнэлт, ном зүй , хавсралт сэлтээс бүрдэнэ. Монгол адууны зүс, шинж заасан үгсийн утга, бүтэц нэг сэдэвт бүтээлээр нүүдэлчдийн соёл иргэншлийн түүхэнд онцгой байр эзэлдэг монгол адууны зүс шинжээр дамжуулан хэл соёлын хосолмол судалгаа хийж, улмаар […]


Монгол Хэлний Олон Утгат Үгийн Шинжилгээ

Б.Цэрэндаваа Салбар: Нийгэм Улсын дугаар: 2148 Хамгаалсан он: 2007 Уг зохиол удиртгал, үндсэн гурван бүлэгтэй. Үүнд: Удиртгалд, монгол хэлний олон утгат үгийг судлах болсны учир, судалгааны арга зүй, ач холбогдол зэргийг дурдаад, монгол хэлний олон утгат үгийг судалсан судалгааны тоймыг гаргаж дүгнэлт хийсэн болно. Нэгдүгээр бүлэгт, Олон утгат үгийн хэлшинжлэлийн ерөнхий ойлголт, олон утгат үг […]