Monthly Archives: December 2014


Юан Улсын Одон Орон Судлалын Түүхийн Асуудал

Б.Ваанчиг Салбар: Нийгэм Улсын дугаар: 1747 Хамгаалсан он: 2005 Монголын Юан улсын одон орон судлалын хөгжлийг нэгэн бүхэллэг болгон бичсэнээр Монгол үндэстний одон орон судлалын түүх, цаашид монголчуудын шинжлэх ухаан, соёлын түүх, монголын бүрэн түүхийг бичихэд чухал суурь үндэслэл болох юм. Та энэхүү диссертацийг Шинжлэх ухаан технологийн сангийн номын санд ирж уншиж болно. Хаяг: МТҮПаркийн […]


Монгол Зан Үйлийн Аман Яруу Найргийн Уламжлал

Г.Гантогтох Салбар: Нийгэм Улсын дугаар: 1903 Хамгаалсан он: 2005 Монгол зан үйлийн аман яруу найргийн уламжлалхэмээх сэдэвт зохиолд Мэнд хүндийн зан үйл, нялхсыг угтах зан үйл, зоог шүүсний хүндэтгэл, найр наадам, хурим, багш шавь барилдах нүүдэл, мал маллагаа, ан агнуур, газар тариалан, үйл оёдол, дарх чимэглэл, галын тахилга, угаал ариутгал, модны шүтлэг, бөө мөргөлийн зан […]


Бямбын Ринчиний Хүүрнэл Зохиолын Уран Чадвар

О.Шинэбаяр Салбар: Нийгэм Улсын дугаар: 1627 Хамгаалсан он: 2006 Монголын уран зохиолд туурь хийгээд найрууллын төрөл зүйл төлөвшлөө олоход ихэд нөлөө үзүүлсэн Б.Ринчений амьдрал, уран бүтээлийн зам, зохиол туурвилынх нь туршлага, ур чадварыг нь гүнзгийрүүлэн судалж хүүрнэл зохиолын /туурь, найруулал/ онцлог шинж чанарыг тодотгосон нь “Ринчен судлал”-ыг хөгжүүлэхэд нэгэн түлхэц болохын зэрэгцээ энэхүү судлалаар цаашид […]


Зохиолч, Яруу Найрагч Зүүнгар Буянбатын Номын Баяр

Зүүнгар Буянбат БНХАУ-ын Цөөн тоот үндэстний зохиолчдын эвлэлийн гишүүн, ӨМ-ын зохиолчдын эвлэлийн гишүүн, Алшаа аймгийн Зохиолчдын нийгэмлэгийн дэд тэргүүлэгчээр ажиллаж байна. Өвөр Монголын Алшаа хошуу нутагтай нэрт яруу найрагч Зүүнгар Буянбат “Монгол хаягтай салхи”, “Яруу найргаар тайтгарахуй” хэмээх хос номын баяраа энэ сарын 3-ны өдөр морин цагт Улаанбаатар хотноо “Art Callerei”-н танхимд эхлүүлж, Монголын Зохиолчдын […]


Өмбис-Ийн Бурхны Соёл Судлалын Хүрээлэн Үүсгэн Байгуулагдлаа

Шашны урлаг соёл болон умардын үндэсний цөөнхийн шашин суртахууны үүсэл хөгжлийн онцлогийг судалж, шашны ухаан ба үндэсний онолын тухай олон талын судалгааны ажиллагаа өрнүүлэх болно. 11 сарын 11-ний өдөр  Өвөр Монголын Багшийн Их Сургууль (ӨМБИС)-ийн Бурхны Шашны Соёл Судлалын Хүрээлэн ба Дундад улсын Нийгмийн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн Бурхны Шашин Судлах Төвийн ӨМБИС дахь Монголын Бурхны […]


Монгол Гэрийн Цээрүүд

Гэр дотроос гадагш ус цацаж болохгүй, үүдний сахиусыг цочооно гэж цээрлэдэг. Монгол гэрийн босгыг сандайлж, үүд алдлах, гэрийн хатавчаар шагайх, хаалганы омгоос гараар дүүжлэгдэх зэргийг чанд цээрлэнэ. Үүнийг өлзий бус ёртой гэж хэлдэг. Өглөө эрт гэр дотор гиншиж болохгүй, гэрт өглөө эрт гиншвэл солиотой болно гэдэг. Гэрт сүвээ (ташаа)тулах, нуруу үүрэх, явган суух, хуруугаа салаавчлан […]


Ага Аман Аялгуу

Т.Цэрмаа Салбар: Нийгэм Улсын дугаар: 1640 Хамгаалсан он: 2006 Ага аман аялгууны эгшиг, гийгүүлэгч авианы тогтолцоо, бүрэлдэхүүн, тэдгээрийн хувилбар, тохиолдох байр, авианы бие биедээ харилцан нөлөөлсөн байдал хийгээд хэлзүйн хэлбэрийн гарал, хувьслын онцлогийг бусад аман аялгуунаас ялган тодорхойлж, улмаар монголын утга зохиолын хэлнээс ялгарах өвөрмөц шинжийг авиазүй, үг зүйн түвшинд тодорхойлов. Та энэхүү диссертацийг Шинжлэх […]


Монгол Хэлний Малын Тухай Үг, Түүгээр Газар Нутагаа Нэрлэсэн Байдалд Хийсэн Үгийн Сан- Утгазүйн Судалгаа

Ч.Батсүрэн Салбар: Нийгэм Улсын дугаар: 1645 Хамгаалсан он: 2006 Монгол хэлний малын тухайт үг, түүгээр газар нутгаа нэрлэсэн байдлын тухай энэ ганц сэдэвт зохиол нь оршил, төгсгөлөөс гадна үндсэн гурван бүлэгтэй. Үүнд: Малын гадаад төрх байдалтай холбоотой үгээр газар нутгаа нэрлэсэн тухай дурдсан I бүлэгт малын бие эрхтнээр болон малын зүс хөдөлгөөн заасан үгсээр нэрлэсэн […]


Монгол Уран Зохиол Дахь Цохолборлон Бинтлэх Арга

Д.Болормаа Салбар: Нийгэм Улсын дугаар: 1904 Хамгаалсан он: 2006 Бид энэхүү зохиолдоо дорно дахинд тухайлбал эртний хятадад бий болж улмаар монголын уран зохиолд бага сага нэвтэрч ул мөрөө үлдээсэн цохолборлон бинтлэх аргын тухай авч үзсэн юм. Харамсалтай нь энэхүү аргын талаар өнөөг болтол дорвитой судалгаа бараг хийсэнгүй, цөөвтөр өгүүлэлд дурдах төдий өнөөг хүрсэн байна. Цохолборлон […]


Түгээмэл Хэлзүйн Зарим Зарчмыг Монгол Хэлнээ Туршин Үзэх Нь

Д.Нямаа Салбар: Нийгэм Улсын дугаар: 1922 Хамгаалсан он: 2006 Н.Чомсийн бүтээлүүд дэх түгээмэл хэлзүйн үндсэн зарчмын дагуу монгол хэлний өгүүлбэрийн хувиргалын дүрмийг гаргахыг оролдлоо. Иймээс Түгээмэл хэл зүй ба монгол хэлний өгүүлбэрийн хувиргал гэсэн сэдэв нь хөдлөнги шинж, тухайлбал, бичих найруулах чадвар эзэмшихэд чухал юм. Та энэхүү диссертацийг Шинжлэх ухаан технологийн сангийн номын санд ирж […]