Monthly Archives: December 2014


Орчин Цагийн Монгол Хэлний Нийлэмж Нэр Томьёоны Бүтэц Утгазүйн Судалгаа

Г.Гэрэлмаа Салбар: Нийгэм Улсын дугаар: 1408 Хамгаалсан он: 2004 Монгол нэр томьёо тэр дундаа нийлэмж үгээр бүтсэн нэр томьёог судалсан гадаад дотоодын үе үеийн монголч эрдэмтэдийн хийсэн ерөнхий болон тусгай судалгааг өнөөгийн монгол хэл шинжлэлийн хүрсэн ололтын үүднээс нэгтгэн дүгнэж, үүнтэй холбогдуулан, нийлэмж үгээр бүтсэн монгол хэлний хураангуй болон дэлгэрэнгүй нэр томьёоны утгын тогтолцоог нээн […]


Монгол Бичгийн Дурсгалын Хэлний Судалгаа

Д.Заяабаатар Салбар: Нийгэм Улсын дугаар: 1440 Хамгаалсан он: 2004 1. XIII-XVI зууны монгол бичгийн дурсгалуудад эртний монгол хэлний төлөв байдал хэрхэн хадгалагдсан байдлыг тодруулан тогтоох 2. Сонгодог бичгийн өмнөх монгол бичгийн дурсгалуудын хэлэнд дундад үеийн монгол хэлний шинж рэхэн нөлөөлснийг хэлний баримтаар гаргах 3. Бичгийн дурсгалуудын хэлний шинж дээр тулгуурлан монгол бичгийн хэлний үечлэлийг нарийвчлан […]


Монгол Хэлний Хөндлөнгийн Өгүүлбэртэй Нийлмэл Өгүүлбэртэй Бүтэц Тогтолцоо

Т.Нармандах Салбар: Нийгэм Улсын дугаар: 1442 Хамгаалсан он: 2004 Нийлмэл өгүүлбэр бол аливаа хэлний өгүүлбэрзүйн үндсэн нэгж бөгөөд өгүүлбэрзүйн багтсан түвшний нэгж болох хэлбэржсэн үг, холбоо үг, энгийн өгүүлбэр нь түүний бүрэлдэхүүнд багтаж бүхэл хэсгийн харьцаанд байдаг. Аливаа хэлний нийлмэл өгүүлбэрийн бүрэлдэхүүн хэсгүүд, тэдгээрийн хэлбэрийн болон утгын тал, өгүүлбэрзүйн холбооны тухай асуудал бол нийлмэл өгүүлбэрийг […]


Монголын Уран Зохиол Дахь “үг” Зохиолын Төрөл Зүйлийн Онцлог

Х.Сүглэгмаа Салбар: Нийгэм Улсын дугаар: 1462 Хамгаалсан он: 2004 1. Монголын уран зохиол дахь үг зохиолын гол төлөөлөгчдийн бүтээл дээр үндэслэн энэ төрөл зүйлийн уламжлал, хөгжлийн ерөнхий төлөвийг цогц байдлаар авч үзсэн. 2. Гол төлөөлөгч хуульч Сандагийн зохиол бүтээлийг эх бичгийн түвшинд харьцуулан үзэж агуулга уран сайхны хувьд өөрийн саанал дүгнэлтийг гаргасан. 3. Улмаар үг […]


Монгол Зүйр Цэцэн Үгэнд Үнэлэмж Илрэх Онцлог

Л.Одонтуяа Салбар: Нийгэм Улсын дугаар: 1463 Хамгаалсан он: 2004 Үнэлэмжийн талаар бичиж хэвлүүлсэн философи, шинжлэх ухааны бүтээл, эрдэмтэн, судлаачдын үзэл баримтлал, онол дүгнэлтийг харьцуулан үзэж, өөрийн үнэлэлт өгөх, үнэлэмжийн тухай өөрийн тодорхойлолтыг томъёолох, зүйр цэцэн үгэнд үнэлэмж хэрхэн илрэх тухай асуудлаар шинжилгээ хийж өөрийн санааг илэрхийлэх, монгол зүйр цэцэн үгэнд үнэлэмж илрэх онцлогийг гарган тавих, […]


Жангарын Хувилбаруудын Харьцуулсан Судалгаа

Т.Баясгалан Салбар: Нийгэм Улсын дугаар: 1470 Хамгаалсан он: 2004 Жангарын туулийн гарал үүсэл, хөгжил хувьслын асуудал нь нэн ярвигтай, нэг хоёр газраас тэмдэглэгдсэн хувилбаруудын хүрээнд биш, газар газрын хувилбаруудын хүрээнд яригдаад ч хангалттай шийдлийг олоход бэрх бөгөөд, энэ нөхцөл байдал нь Жангарын туулийн нэгэн чухал салаа салбар болсон Монгол хувилбарыг судлан үзэхийг шаардаж байгаа билээ. […]


Монгол Цаазын Бичигт Хийсэн Эрх Зүйн Судалгаа

Б.Баярсайхан Салбар: Нийгэм Улсын дугаар: 1522 Хамгаалсан он: 2004 Монгол цаазын бичиг монголчуудын хууль цаазын түүхэн уламжлалд тулгуурласан, манжийн төрийн хууль цаазын дурсгал болохыг судалж тогтоосон Монгол цаазын бичигийг монгол, манжийн уламжлалт зарим хууль цаазтай харьцуулан судалж, монголын эрх зүйн сэтгэлгээ, ухамсар, хууль цаазын хөгжилд үзүүлсэн эерэг, сөрөг нөлөөг тодруулсан. Монгол цаазын бичиг баталж мөрдүүлсэн […]


Монголын Түүхийн Салбарын 2014 Оны Шилдэг Бүтээлийг Шалгарууллаа

2014 оны шилдэг бүтээлээр судлаач О.Батсүхийн Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулж бичсэн 800 зураг, 800 хуудас бүхий “Хубилай хаан: Монголын Их Юань улс” судалгааны ном шалгарлаа. Харин “Онцлох” бүтээлийн тусгай шагналыг түүхч эрдэмтэн Д.Өлзийбаатарын “Монголчууд” түүхийн сонсдог ном, “Сонгодог” судалгааны бүтээлийн тусгай шагналыг судлаач Ч.Эрдэнийн “Их гурвалжин”, “Супер нэгдлийн үндсэн онол” судалгааны бүтээлүүд […]


Хөх Сударын Хоёр Эхийн Утга, Уран Сайхны Харьцуулсан Судалгаа

Б.Хишигсүх Салбар: Нийгэм Улсын дугаар: 1532 Хамгаалсан он: 2005 Их сударч В. Инжаннашийн “ИхЮань улсын мандсан төрийн Хөх сударын хоёр эхийн утга, уран сайхныг харьцуулан судлаад дараах дүгнэлтүүдийг дэвшүүлж байна. Үүнд: 1.”Их Юань улсын мандсан төрийн Хөх сударын хоёр эхийн аль алиныг судалж үзэхэд Монголын уламжлалт бичгийн зохиолоос суралцахын зэрэгцээ, “Гурван улсын үлгэр”, “Улаан асарын […]


Монгол Үндэсний Бөх, Спортын Барьцтай Барилдаануудын Барьц, Мэхийн Харьцуулсан Судалгаа

Г.Батсүх Салбар: Нийгэм Улсын дугаар: 1549 Хамгаалсан он: 2005 Бөхийн барилдааны кинезиологи, сэтгэл судлалын онол, арга зүйн боловсруулалтыг сургалтанд ашиглаж бөхийн барилдаануудын үндсэн дасгалын тогтолцоо, барьц, мэхийн харилцан шүтэлцээг дасгал, сургуулилтанд хэрэглэх арга зүйг боловсруулсан. Та энэхүү диссертацийг Шинжлэх ухаан технологийн сангийн номын санд ирж уншиж болно. Хаяг: МТҮПаркийн 325 тоот Утас:312642 Эх Сурвалж:   http://www.stf.mn/index.php?option=com_content&view=article&id=5&Itemid=113&buteel=7913&lang=mn