Monthly Archives: December 2014


Б.катуу “бум-Эрдэнэ Туулийн Хувилбаруудын Харьцуулсан Судалгаа”

Б.Катуу “Бум-Эрдэнэ туулийн хувилбаруудын харьцуулсан судалгаа”. Ред. С.Дулам. Уб., 2014. 13,45 хх. ISBN 978-99962-2-998-5 Энэ бүтээлд Жангар, Гэсэр, Хан харангуй зэрэг Монголын сонгодог туулиудтай эн зэрэгцэх “Бум-Эрдэнэ” туулийн арван дөрвөн хувилбарыг агуулга, бүтэц, үйл явдал, дүр дүрслэл хийгээд монгол зан үйл, түүх соёл, бэлгэдэл хэрхэн дүрслэгдсэнийг шинжлэн судалжээ. Энэхүү арван дөрвөн хувилбарыг Баяд, Дөрвөдийн арваад […]

img_resizer.php

img_resizer.php

Монгол Сацал, Мялаалгын Үгийн Дээжис

“Монгол сацал, мялаалгын үгийн дээжис”. Эмхэтгэж, удиртгал бичсэн Ч.Заяасүрэн. Ред. Д.Цэрэнсодном. Уб., 2014. 11 х.х. ISBN 978-99973-958-1-8 Тус хүрээлэнгийн Аман зохиолын секторын ЭША Ч.Заяасүрэн Монгол аман зохиолын жижиг төрлөөс хамгийн бага судлагдсан сацал, мялаалгын үгийн талаар судалгааны ганц сэдэвт зохиол бичихийн зэрэгцээ эл төрөл зүйлийн 80 гаруй бичвэрийг эмхэтгэн цуглуулж сэдэвчлэн ангилж, энэхүү товхимлыг бэлтгэсэн […]


Д.төмөртогоо “монгол Хэлний Үгийн Бүтцийн Толь”

Д.Төмөртогоо. Монгол хэлний үгийн бүтцийн толь (О.Самбуудорж, С.Энхжаргал, С.Мөнхсайхан, Н.Мөнхцэцэг, Д.Боролзой, Ж.Ганбаатар нарын оролцоотой). Ред. Академич Л.Болд. Уб., 2014. 356 х. Монгол хэлний үгийн бүтцийн талаар олон орны эрдэмтэд зуугаад жилийн турш судалсаар ирсэн боловч эдүгээ хүртэл бүрэн шийдэгдээгүй асуудал байсаар байна. Ялангуяа язгуур морфемын бүтцийн тухай зарим асуудал бүрхэг бүдэг байгаа билээ. Хэл зохиолын […]

img_resizer.php

“Xx Зууны Монголын Уран Зохиолын Онолын Сэтгэлгээний Уламжлал Шинэчлэл” Сэдэвт Хурал Боллоо

Монгол улсын Төрийн шагналт, Хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор Ш.Гаадамбын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “XX зууны монголын уран зохиолын онолын сэтгэлгээний уламжлал шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай болж өнгөрлөө. Хурлыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Улаанбаатарын их сургууль, Монголын хүүхдийн номын ордон, Булган аймгийн Хишиг-Өндөр […]


“Даяаршил Хийгээд Нутагшил – 20 Дугаар Зууны Монгол Уран Зохиолын Онол Ба Үйлдлэг” Олон Улсын Эрдэм Шинжилгээний Хурал Боллоо

МУ-ын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, БНХАУ-ын ӨМИС-ийн Монгол судлалын дээд сургуулийн хамтран зохион байгуулсан “Даяаршил хийгээд нутагшил – 20 дугаар зууны монгол уран зохиолын онол ба үйлдлэг” Олон улсын эрдэм шинжилгээний судлан ярилцах хурал 2014 оны 11 сарын 28-29-ний өдрүүдэд Хөх хотноо болж өнгөрлөө. Тус хурлыг ӨМИС-ийн МСДС-ийн захирал профессор Баярмэнд, ШУА-ийн ХЗХ-ийн захирал академич […]

10410123_883794344987091_2735441658053457482_n

Орчин Цагийн Монгол Хэлний Жинхэнэ Хүншүүлсэн Утгын Судалгаа

Б.Даваасүрэн Салбар: Нийгэм Улсын дугаар: 1378 Хамгаалсан он: 2003 Их дээд сургуулийн мэргэжлийн ангид үзэх үгийн сангийн судлал, утга судлал, мөн орчуулгын хичээлийн холбогдох хэсэгт хэрэглэгдэхүүн болгон үзэж болно. Орчин цагийн монгол хэлний утга шилжсэн нэрийн судалгааг хийх бүрэн боломжтой гэж үзнэ. Монгол хэлний орчуулгын болон тайлбар толь, мөн яруу үгийн тусгай толь зохиоход ашиглаж […]


Дархад Дууны Төрөл Зүйд, Уран Сайхны Онцлог

Ж.Гун-Аасүрэн Салбар: Нийгэм Улсын дугаар: 1315 Хамгаалсан он: 2004 Дархад дуу агуулгаар баялаг тул төрөл зүйлийн ангилалыг хийх бүрэн боломжтой. Иймийн тул тухайн дууг төрөл зүйлээр, задлаг аргаар агуулгын дэд ангилалыг 200 агруй дуунд түшиглэн хийж гүйцэтгэв. – Тухайн дууны урыг дүрслэг тод болгох, дүрслэн илэрхийлэх, яруу илтгэх хэрэглүүр баялаг юм. – Дархад дуу цаг […]


Монгол Хэлний Нийлмэл Үг, Түүний Бүтэц, Утгын Тогтолцоо

Б.Шижээ Салбар: Нийгэм Улсын дугаар: 1324 Хамгаалсан он: 2004 Орчин цагийн монгол хэлний үг бүтээх ёс, үгсийн сан баяжих арг замын тухайд нийлмэл үгийн бүтэц, утгын тогтоцооны асуудлыг хам ба цуваа цагийн үүднээс судалж, үг бүтээх арга, үгсийн сан баяжихад эзлэх байр, идэвхжих зүй тогтол, гадаад дотоод хүчин зүйл, эерэг сөрөг тал, бүтэц утгын тогтолцоог […]


Хэл Шинжлэлийн Үүднээс Нэр Томьёог Боловсронгуй Болгох Асуудалд

Д.Туул Салбар: Нийгэм Улсын дугаар: 1407 Хамгаалсан он: 2004 Эрчим хүчний салбарт хэрэглэж байгаа нэр томьёог хэлзүйн үүднээс задлан шинжилснийхээ дүнд түүнд, үг зүй болон өгүүлбэр зүй нийлэмж үгийн үүднээс тавих шалгуурыг монгол хэлний хууль зүйд тулгуурлан гаргах, харь үгэнд монгол хэлний дагавар залган шинэ үг үүсгэх байдал, орос хэл болон орол хэлээр дамжин орж […]


Xiii Зууны Монголын Их Хаадын Шүншиглэсэн Дарагдмал Эрдэнэс Хархорумоос Олдлоо

Монгол-Германы археологичдын хамтарсан “Орхон” экспедицээс “XIII зууны Монголын их хаадын шүншиглэсэн дарагдмал эрдэнэс Хархорумоос олдлоо” сэдвээр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Антропологи, Археологийн тэнхмийн профессор, Монгол-Германы Орхон Экспедицийн Монголын талын төслийн удирдагч, доктор У.Эрдэнэбат, Монгол-Германы Орхон Экспедицийн Германы талын төслийн удирдагч, ХБНГУ-ын Археологийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор К.Франкен, архитекторч Б.Аксель, […]