Monthly Archives: December 2014


Араб Үсгийн Монгол Дурсгалуудын Хэлний Түүхэн Судалгаа

Г.Цэцэгдарь Салбар: Нийгэм Улсын дугаар: 1755 Хамгаалсан он: 2001 ХIҮ-ХҮ зууны үеийн монгол ярианы хэлийг тэр үеийн перс эрдэмтэд тэмдэглэн үлдээсэн нь эдүгээ хэл шинжлэлийн үнэтэй чухал материал болж байна. Араб толь бичгийн тогтсон загвар дээр тулгуурлан олон хэлний толь бичиг зохиох уламжлал Перст эртнээс тогтсон байжээ. Эдүгээ бидний үед дундад үеийн монгол хэлний үндсэн […]


Монгол Баатарлаг Туульс Дахь Сайхны Тухай Үзэл

Г.Нандинбилэг Салбар: Нийгэм Улсын дугаар: 1363 Хамгаалсан он: 2001 Монгол баатарлаг туульс дахь сайхны тухай үзэл Монгол аман зохиолын хамгийн том төрөл болох баатарлаг туульст гоо зүйн гол асуудал болох сайхны тухай асуудал хэрхэн өвөрмөцөөр төсөөлөгдөж, язгуурын гоо сайхны үзэл ойлголт үүсгэн буйг тодруулахад энэхүү ажлын гол зорилго оршино. Монгол аман зохиолын хамгийн том төрөл […]


Ордос Аман Аялгууны Үгийн Сангийн Судалгаа

Н.Батжаргал Салбар: Нийгэм Улсын дугаар: 1187 Хамгаалсан он: 2001 Энэхүү ганц сэдэвт зохиолд урьдын эрдэмтдээс ордос аман аялгууны талаар шинжлэх ухааны эргэлтэд оруулсан баримт хэрэглэгдэхүүн болоод мөн өөрийн цуглуулагад тулгуурлан ордос аман аялгууны а үгийн сангаас түүхэн буюу хуучин үг, мөн онцгой үгийг судалсан нь цааши д монгол хэлний түүхэн үгийн сан судлал, нутгийн аягууны […]


Монголын Магтаалын Төрөл Зүйлийн Хувьсал Хөгжил

Ц.Цэрэндорж Салбар: Нийгэм Улсын дугаар: 1179 Хамгаалсан он: 2001 Судалгааны зорилго: Магтаалын гарал үүсэл, хөгжил хувьсал, бүтэц зохиомж, дүр дүрслэл, хэл найруулга тэргүүтнийг онцлон үзэж, төрөл зүйлийн онцлог шинжийг тодруулахад оршино. Судалгааны шинэлэг тал: Төрийн шагналт зохиолч, академич П. Хорлоо “Аман зохиол дахь ардын сэтгэл зүйн нэг чухал хэсэг нь гүн ухааны сэтгэлгээ юм. Ард […]


Монгол Сан Тахилгын Судар Үгийн Урлагийн Туурвил Болох Нь

Д.Ганболд Салбар: Нийгэм Улсын дугаар: 1168 Хамгаалсан он: 2001 Монголын эртний сүсэг бишрэл, зан үйл, утга соёлын нэгдмэл цогц зүйлийн нэг бол тайлга тахилгын соёл бөгөөд баримт сан тахилгын судар, шастирууд юм. Энэ тухай мэдээ эрдэмтдийн бүтээлд дурдагдаж ирсэн боловч гүнзгийрүүлж судалсан нь үгүй болно. Байгалийг шүтэж бишрэх, тахиж тайх зан ёс нь манайд төдийгүй […]


“бичгийн Ба Аман Зохиолын Харилцааны Асуудал” Эрдэм Шинжилгээний Хурал Боллоо

Монголын утга зохиол судлалд өөрийн зам мөрөө үлдээсэн, аман ба бичгийн уран зохиолын харилцаа холбооны асуудал, “үг” хэмээх зохиолын судлалын талаар дорвитой бүтээл туурвиж асан доктор, профессор Д.Ёндоны мэндэлсний 70 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Манай ахмад эрдэмтний эснэсний ойд зориулсан “Бичгийн ба аман зохиолын харилцааны асуудал” эрдэм шинжилгээний хурал, номын нээлт 2014 […]


“монголын Орчин Үеийн Уран Зохиолын Түүх – Iv” Номын Нээлт Боллоо

2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Монголын үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит эрдэм шинжилгээний танхимд “Монголын орчин үеийн уран зохиолын түүх” номын IV ботийн нээлт боллоо. Энэ үйл ажиллагаанд ШУА-ийн ХЗХ-ийн хамт олноос гадна Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, Д.Цоодол, Ш.Дулмаа, Д.Нямаа, П.Бадарч тэргүүтэн зохиолч, яруу найрагчид, утга зохиол судлаач, доктор, профессор Д.Галбаатар, С.Дулам, Соёлын […]


img_resizer.php

“Монголын Орчин Үеийн Уран Зохиолын Түүх-Iv” (1980-2000). Хамтын Бүтээл. Редактор С.байгалсайхан.

С.Байгалсайхан, Д.Сумъяа, Б.Мөнхбаяр, С.Хөвсгөл, Ш.Баттөр, Л.Хүрэлбаатар, Б.Баярмаа “Монголын орчин үеийн уран зохиолын түүх-IV” (1980-2000). Хамтын бүтээл. Редактор С.Байгалсайхан. Уб., ISBN-978-99929-5095-1. 2014 он Тус бүтээлд 1980-2000 оны буюу монгол орны нийгмийн шилжилтийн үеийн гоо зүй, уран сайхны түвшин хэрхэн илэрснийг нийгмийн үзэл санааны өөрчлөл, шинэчлэлт ба өрнө хийгээд дорнын орчин үеийн үзэл ухамсрын нөлөөлөл монголын уран […]


Өвөрмонгол Дахь Бөхийн Шинэчлэлтийн Тухай Тойм Судалгаа /1978-2000 Он/

Рикидо Томикава. Доктор (Рh.D), профессор Японы эрүүл мэнд, спортын их сургууль   НЭГ. УДИРТГАЛ Монгол үндэстний уламжлалт соёлын нэг нь бөгөөд уламжлалт спортын нэг нь бөхийн барилдаан мөн гэдгийг хэн ч үгүйсгэхгүй бизээ. Тэгвэл уламжлалт спорт гэгч юу вэ? Энэхүү ойлголтын талаар нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн тодорхой томъёолол байхгүй бөгөөд даяарчлалын нөлөөнөөс болоод хүмүүсийн ойлголт ч […]


chingiskhaanuv

Чингис Хааны Өв

  Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Монгол Улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Монголын Үндэсний музей “Чингис хааны өв” каталогийг эрхлэн хэвлүүлсэн юм. Тус бүтээлийг зохиоход Монголын эзэнт гүрний үеийн түүх, археологи, хэл соёлын талаар олон жил судалгаа хийсэн Монголын 16 эрдэмтэн оролцож, доктор С.Чулуун, Ж.Саруулбуян, Ц.Цэрэндорж нар хянан тохиолдуулж, хэвлэлийн эхийг […]