Daily Archives: 2014年11月8日


Саган Сэцэний “эрдэнийн Товч” – Ийн Эх Бичиг, Үгийн Сангийн Судалгаа

М.Баярсайхан Салбар: Нийгэм Улсын дугаар: 2629 Хамгаалсан он: 2011 Тус ажил нь оршил, удиртгал, дөрвөн бүлэг, дүгнэлт, номзүйг багтаасан ажлын үндсэн хэсэг 160 хуудас бичвэр, “Оноосон нэр”, “Галиг”, “Үгийн хэлхээ” гэсэн гурван хавсралт бүхий нийт гурван дэвтрээс бүрдэнэ. Эрдэнийн товчийн Өргөө эхийн галиг, үгийн хэлхээг хавсралтаар оруулж байгаа боловч, энэ нь уг ажлын үндсэн хэсгийн […]


Дархадын Салбар Аман Аялгууны Онцлог

Д.Туяа Салбар: Нийгэм Улсын дугаар: 2636 Хамгаалсан он: 2011 Нутгийн аялгуу судлаач, доктор (Sc.D), профессор Ж.Цолоогийн “Нутгийн аялгуунуудын өөр хоорондын жижиг сажиг ялгавар төдий бага зүйлийг хүртэл сайтар тодорхойлж чадвал монгол хэлний түүхэн авиазүй, түүхэн хэлзүй, түүхэн үгийн сангийн ээдрээтэй асуудлыг шийдвэрлэж болно”(40:7-р тал) гэсэн санал, доктор (Sc.D), профессор Ш.Чоймаагийн “нутгийн аялгуу утга зохиолын хэлэндээ […]


Монголын Уран Зохиол,урлагт Д.нацагдоржийн Дүрийг Бүтээсэн Туршлага

Т.Нямхүү Салбар: Нийгэм Улсын дугаар: 2648 Хамгаалсан он: 2011 Уран бүтээлч хүний намтар, түүний уран бүтээл хоёрын хооронд дуу дуугаа авалцсан зэрэгцээ хэлхээ холбоо хувирган өөрчилсөн тусгал заавал байдаг. Иймээс монголын орчин үеийн уран зохиолын сод аюъяастны нэг суут зохиолч Д.Нацагдоржийн уран сайхны дүрийн судалгааг зохиолчийн өөрийнх нь намтар түүх, уран бүтээл, хувь хүнийх нь […]


Монголчуудын Тотем Шүтлэг /эртний Урлаг, Домог Зүй, Зан Үйл/

Б.Бадма-Оюу Салбар: Нийгэм Улсын дугаар: 3000 Хамгаалсан он: 2011 Тотемизм бол хүн төрөлхтний нийгмийн болон шашны онцгой үзэгдэл юм. Тотемизмаар дамжуулж эртний нийгмийн мөн чанарыг тодруулж болохын зэрэгцээ угсаа гарал, соёл, шашин шүтлэгийн хөгжлийн асуудлыг зэрэг харах боломжтой. Монголчуудын угсаа гарал, соёлын уламжлал хувьслыг гүнзгийрүүлэн авч үзэхэд зайлшгүй судалваас зохих зүйл бол тотем шүтлэгийн асуудал […]


Д.нацагдоржийн Уран Бүтээл Дэх Философи Сэтгэлгээний Зарим Асуудал

М.Саранцэцэг Салбар: Нийгэм Улсын дугаар: 2698 Хамгаалсан он: 2012 Монгол хэл дээр: Өнөө үед философи, уран зохиолыг соёлын нэг үзэгдэл болохынх нь хувьд танин мэдэх, улмаар тэдгээрийн онцлог болон нийтлэг тал, харилцан хамаарлын асуудлуудыг философичид болон эрдэмтэн судлаачид онцгой анхааран судлах болж байна. Учир нь энэ цаг үед философилог агуулгатай зохиолууд бий болохын зэрэгцээ уран […]


Монгол Хэлний Ойролцоо Зэргэд, Түүний Утгын Ангилал

Б.Мөнгөнцэцэг Салбар: Нийгэм Улсын дугаар: 2699 Хамгаалсан он: 2012 Бид монгол хэлний ойролцоо зэргэдийг авч үзэхдээ хэлний их нэгжийг бага нэгжтэй нь харьцуулж, тодруулбал, ойролцоо үг, өгүүлбэрийн харьцаанд нь тулгуурлан, хэлний агуулга, хэлбэр ба зогсонги, хөдлөнги дөрвөн талаас диалектик харьцаанд нь авч үзсэн болно. Үүнд: I.1. a) Мэдэгдэхүүний талаас, хуучин үг, ормол үг, нутгийн аялгууны […]


Монгол Хэлний Яриа Таних Судалгаа

А.Алтангэрэл Салбар: Техник Улсын дугаар: 2749 Хамгаалсан он: 2012 Яриа таних гэдэг нь хүний ярианы дохиог текст руу хөрвүүлэх процессыг хэлнэ. Яриа боловсруулалтын судалгааны ажлын гол хэсэг нь яриа таних, ярианы синтез бөгөөд хэл шинжлэл, дохио боловсруулалт, хиймэл оюун ухаан зэрэг олон салбартай салшгүй холбоотой байдаг. Яриа танилт, ярианы синтезийн гол ялгаа гэвэл яриа танилт […]


Ломигийн “Монгол Боржигид Овгийн Түүх” /1735/ Хэмээх Монгол Түүхэн Сурвалжийн Судалгаа

Д.Оюун-Эрдэнэ Салбар: Нийгэм Улсын дугаар: 2761 Хамгаалсан он: 2012 Тус судалгааны ажилд монголын түүхэн чухал сурвалжуудын нэг болох 1735 онд зохиогдсон “Монгол боржигид овгийн түүх” хэмээх түүхийн сурвалж бичгийг сурвалж бичгийн ухааны үүднээс судлахдаа голдуу түүний зохиогч болон дахин туурвигчийн тухай, сурвалжийн агуулга, бүтэц, бусад сурвалж бичигтэй харьцуулсан судалгаа, эрдэм шинжилгээний галиг, үгийн тайлбар, нэрийн […]


Ширээт Гүүш Цоржийн “Мялын Буман Дуулал” –Ын Орчуулга (Эх Бичиг, Үгсийн Сан-Найруулгын Судалгаа)

Б.Няммягмар Салбар: Нийгэм Улсын дугаар: 2732 Хамгаалсан он: 2012 1.Ширээт гуүш цоржийн “Мялын буман дууллын” орчуулга бүтээл нь уул төвд эхийн олон бараас XIX зууны Их Хүрээний Гунгаачойлин дацангийн бард жигдлэн ариутган зассан байгаа тул тулхтай сайн бар гэж мадаг багатай эхийг тогтоосон. 2.Гүүш цоржийн Мялын намтар дууллын орчуулга нь монгол нутгаас олдсоор байгаа Мялын […]


Монгол Хэлний Тогтвортой Нэгжийг Танин Мэдэхүйн Хэлшинжлэлийн Талаас Судалсан Нь. (Монгол Ардын “Ертөнцийн Гурав”-Ын Жишээн Дээр)

С.Энхжаргал Салбар: Нийгэм Улсын дугаар: 2852 Хамгаалсан он: 2012 Аливаа хэлний тогтвортой хэллэгт тухайн хэлээр хэлэлцэгчдийн ертөнцийг үзэх үзэл, ертөнцийг танин мэдсэн мэдлэг ухааны баримт хадгалагдаж байдаг хэмээх үндэслэлээр монгол ардын ертөнцийн гурвыг монголчуудын хэл-соёл-сэтгэлгээний баримт болох тухайд танин мэдэхүйн хэл шинжлэлийн онолын хүрээнд судлав. Танин мэдэхүйн хэлшинжлэлийн хүрээнд ертөнцийн дүр зураг, багц мэдлэг буюу […]