Monthly Archives: November 2014


“Субашид”-Ын Монгол Орчуулгуудын Үгийн Сангийн Судалгаа

О.Дэмчигмаа Салбар: Нийгэм Улсын дугаар: 2829 Хамгаалсан он: 2013 “Субашид”-ын төвд монгол эхүүдийг тулган харгуулж, зургаан монгол орчуулгыг үгийн сангийн бүрэлдэхүүний тухайд цуваа цагийн үүднээс харьцуулан судлахын зэрэгцээ орчуулгын үгийн сангийн хувиргалын асуудал, түүнчлэн оноосон нэр, илт өгүүлэх нэр, ургамал амьтны нэр зэрэг үндэсний онцлог үгийг орчуулгын онол, үгийн сангийн талаас судлав. Чингэхдээ нэг сэдэвт […]


Xix Зууны Уламжлалт Монгол Хэлшинжлэлийн Сэтгэлгээний Хөгжил

Г.Энхтуул Салбар: Нийгэм Улсын дугаар: 2913 Хамгаалсан он: 2013 монгол хэлзүйчдийн тууривсан хэлзүйн бичгүүдийн оргил үе болсон XIX зууны бүтээл тууривлуудын сурвалжийг судалсны үндсэн дээр: 1. Монгол хэлний авиа зүйн тогтолцоог ангилсан туршлагыг бүтцийн үүднээс задлан тайлбарласан. 2. Авианы болон хэлзүйн бүтцийг тогтоосон туршлагыг орчин үеийн хэлшинжлэлийн үүднээс судлан шинжилсэн. 3. Уламжлалт хэлшижлэлийн нэр томъёоны […]


Монгол Хэлний Орон Цагийн Харьцааны Нэрийн Утга, Бүтцийн Онцлог

Ч.Бямбаханд Салбар: Нийгэм Улсын дугаар: 2914 Хамгаалсан он: 2013 Монгол хэл судлалын баялаг уламжлалд, орон цагийн харьцааны нэрийг тусгайлан судалсан бүтээл ховор хийгээд хэл найруулгад гүйцэтгэх үүрэг, хам бүтцэд илрэх утга, хэлбэр, мөн утга хэлбэрийн хувиргал, хэрэглээний асуудал сургалт, судалгаанд нэг мөр болж шийдэгдээгүй байна. Иймд монгол хэлэнд “дайвар үг” гэх нэр томъёогоор хэрэглэгдэж байсан […]


Xviii-Xix Зууны Монголын Түүх Бичлэг

Д.Баярсайхан Салбар: Нийгэм Улсын дугаар: 2917 Хамгаалсан он: 2013 “ХҮШ-Х1Х зууны монголын түүх бичлэг” сэдэвт тус докторын зэрэг горилсон бүтээл нь бүтцийн хувьд Удиртгал. Үндсэн 3 бүлэг, 8 зүйл, Дүгнэлт, Хавсралт, Ном зүй гэсэн хэсгээс бүрдэнэ. Удиртгал хэсэгт тус сэдвийг судлах үндэслэл, судалгааны ажлын зорилго, зорилт, судалгааны ажлын шинэлэг тал, судалгааны ажлын судлагдахуун, сэдвийн судлагдсан […]


“Монгол Нэр Томьёо Судлал-90” Эрдэм Шинжилгээний Хурал Боллоо

Хэл зохиолын хүрээлэнгийн эрдмийн хамт олон “Улсын нэр томьёоны комисс” байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Монгол улсад орчин цагийн шинжлэх ухааны олон салбарын нэр томьёог оноон тогтоож ирсэн уламжлал болон орчин цагийн нэр томьёо судлалд тулгамдаж буй асуудлаар “Монгол нэр томьёо судлал-90” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг “Монгол судлалыг дэмжих сан”-ын дэмжлэгтэйгээр 10 дугаар сарын […]


Торгуудын Түүх Угсаатны Зүйн Асуудалд

Н.Ганбат Салбар: Нийгэм Улсын дугаар: 2918 Хамгаалсан он: 2013 Торгууд бол орчин цагийн Монголын угсаатны бүлгүүдийн дотроос хүн амын тоо, тархсан нутаг дэвсгэрийн хувьд эхний тавд орох томоохон бүлэг юм. Эдүгээ хүртэл Торгуудын түүх, угсаатны зүй, аж ахуй, соёлын талаар дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид зохиол бүтээл олныг туурвижээ. Бид энэ сэдэвт ажилд торгуудын түүхийг бүхэлд […]


Домгийг Бүтэц-Тэмдэг Зүйн Үүднээс Шинжлэх Нь (Монгол Аман Зохиолын Жишээн Дээр)

С.Соёлмаа Салбар: Нийгэм Улсын дугаар: 2963 Хамгаалсан он: 2014 Өнөөгийн мэдээлэл-технологийн иргэншлийн үед амьдарч буй хүний оршихуй, танин мэдэхүй, үнэлэмжийн асуудал хурцаар тавигдаж байна. Хүний оршихуйн утга учир, түүний мөн чанарыг танин мэдэх оюуны эрэл хайгуулын нэгэн сурвалж нь домог юм. Философийн антропологийг үндэслэгчдийн нэг, XIX-XX зууны зааг үеийн Германы философич Макс Шелер (1874-1928) түрүү […]


Монголчуудын Нутгийн Аялгууг Хэл Хамгаалах Бодлогын Хүрээнд Судалсан Нь

Я.Бадамсүрэн Салбар: Нийгэм Улсын дугаар: 3037 Хамгаалсан он: 2014 Энэүү нэг сэдэвт бүтээл нь орчин үеийн нийгмийн хэлшинжлэл, хэлний бодлого, хэл төлөвлөлтийн судалгаанд чиглэгдсэн болно. Даяаршил нь нийгэм, эдийн засаг, мэдээлэл харилцаа гэх мэт олон салбарт хүчтэй нөлөөлөхийн зэрэгцээ аливаа улс үндэстний хэл соёлын амьдралд ч ихээхэн өөрчлөлт, хувьсалыг буй болгож байна. Нэг талаас лигвафранка […]


Түүх Бичлэг Дэх Их Засагийн Судалгаа

ц.минжин Салбар:нийгэм Улсын дугаар: 2845 Хамгаалсан он: 2013 “Их засаг”-ыг гадаад дотоодын эрдэмтэд мэргид олон янзын бүтээлдээ тал бүрээс нь судалсан ч нүүдэлчин ахуй, Монгол хүний өөрсдийнх нь сэтгэлгээг энэхүү судалгаанд шингээн санал дүгнэлтүүд гаргахад, Монголын төдийгүй дэлхийн түүхийн нэгэн үеийн нийгмийн бүтээгдэхүүн болсон “Их засаг”-ын зүйл зурвасуудыг тодруулан шинжлэхэд энэхүү бүтээлийн ач холбогдол оршино. […]


Орчин Цагийн Монгол Хэлний Туслах Үгийн Тогтолцоо, Утга, Үүрэг, Хэрэглээ

Н.Мөнхцэцэг Салбар: Нийгэм Улсын дугаар: 3023 Хамгаалсан он: 2014 Энэхүү судалгааны бүтээл нь Судалгааны ажлын шинэлэг тал 1. Монгол хэл шинжлэлд туслах үгсийн аймгийн ангилалд онол арга зүйн задлан шинжилгээ хийж, хэлний тогтолцоон дахь туслах үгсийн байр суурь, үүргийг шинээр тодорхойлохыг оролдсоноороо өвөрмөц юм. 2. Орчин цагийн монгол хэлний туслах үгсийн аймгийг монгол хэл шинжлэлд […]