Monthly Archives: November 2014


Элжгэн Халхын Утга Соёл, Аман Болон Бичгийн Зохиолын Уламжлал

Д.Өрнөхдэлгэр Салбар: Нийгэм Улсын дугаар: 2299 Хамгаалсан он: 2008 Уг ажлын бүтэц нь Удиртгал, Элжгэн халхын утга соёлын ерөнхий өгүүлэмж, Элжгэн халхын аман билгийн уламжлал, Элжгэн халхын бичгийн зохиолын хөгжил хэмээсэн гурван бүлэг, дүгнэлт, номзүй, зүүлт тайлбар, хавсралтаас бүрдэнэ. Хүн төрөлхтний оюуны баялаг өв, монгол үндэстний бий болгосон утга соёлын эрдэнэсийн их санд тэрхүү нэгэн […]


Ойрад Ардын Дууны Шүлгийн Хэл Соёлын Судалгаа

Д.Бадамноров Салбар: Нийгэм Улсын дугаар: 2306 Хамгаалсан он: 2008 Бидний судалгааны ажил удиртгал, үндсэн гурван бүлэг, дүгнэлт, ном зүй, хавсралт гэсэн бүтэц бүхий болно. Хайр сэтгэлийн тухай сэтгэлгээний онцлог хэд хэдэн өвөрмөц байгааг тэмдэглэе. Үүнд: харь хол газар, хадамд очсон охин үр төрүүлсэн ээж аав, төрсөн газар нутгаа дурсан санагалзаж, тэдэнтэйгээ учран золгохын хүсэл мөрөөсөлд […]


Монголын Эзэнт Улсын Зоосон Мөнгө Ба Хаадын Овгийн Тамга Xiii-Xiv Зуун

Б.Нямаа Салбар: Нийгэм Улсын дугаар: 2333 Хамгаалсан он: 2008 Диссертаци нь удиртгал, гурван үндсэн бүлэг, арван долоон зүйл, дүгнэлт, номзүй гэсэн бүтэцтэй, 40-45 мөрөөр бичсэн 172 тал нүүр бүхий нэг сэдэвт зохиол болно.Энэ ажил монголын нумизматийн судлалд сүүлийн жилүүдэд хийж байгаа нэгэн сэдэвт ганц ажил,тэр тусмаа ИХ Монгол улсын зоосон мөнгөний талаар үүнээс өөр судалгаа […]


Монгол Хэлний Нэр Үгийн Хамаатуулах Ай,түүний Утгыг Япон Хэлэнд Илэрхийлэх Нь

Б.Батсайхан Салбар: Нийгэм Улсын дугаар: 2446 Хамгаалсан он: 2009 Монгол хэлний хэлзүйг судалсан гадаад дотоодын олон эрдэмтдийн бүтээлд нэр үгийн айн хэлзүйн гол шинж болсон хамаатуулах айг судалсаар ирсэн туршлагад тулгуурлан орчин цагийн монгол хэлэнд буй хамаатуулах айн ерөнхий тогтолцоо, уг тогтолцоог үгзүйн аргаар илэрхийлж буй бүтээврүүдийн утга үүрэг, мөн холбоо үг болон хам сэдвийн […]


Туульч Парчины Уран Бүтээлийн Онцлог, Уламжлал Шинэчлэлийн Холбоо

Т.Балсан Салбар: Нийгэм Улсын дугаар: 2430 Хамгаалсан он: 2009 Туульч М.Парчины уран бүтээл, уламжлал шинэчлэлийн холбоо хэмээх энэхүү ганц сэдэвт бүтээл нь удиртгал, 3 бүлэг, тус бүр 3-4, бүгд 9 хэсэгтэй, товч дүгнэлт, холбогдох хавсралт, ашигласан номын жагсаалт буюу ном зүйгээс бүрдэж байна. Хэзээнээсээ малч удмын монголын ард түмэн, үр хүүхэд, өсвөр хойч үеийнхнээ бага […]


Цэнгэлийн Тувачуудын Хэлний Онцлог

Х.Гансүх Салбар: Нийгэм Улсын дугаар: 3009 Хамгаалсан он: 2009 Энэхүү судалгааны ажил нь Монгол улсын Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын үндэстний цөөнх тувачуудын нутгийн аялгууны онцлогийг харуулсан. Цэнгэлийн тувачуудын хэл аялгуу нь эртний түрэг болон уйгур хэлний ерөнхий шинжийг хадгалж үлдсэнийг нь болоод авиазүй, үгзүй, хэлзүйн хувьд нийт тува утга зохиолын хэл болон түүний нутгийн аялгуунуудаас […]


Монгол Хөөмэйн Утга Холбогдол Хийгээд Дуун Ухааны Харилцан Хамаарал

Л.Хэрлэн Салбар: Нийгэм Улсын дугаар: 2498 Хамгаалсан он: 2010 Удиртгал хоёр бүлэг, зургаан зүйл, дүгнэлт, ном зүй, хавсралт, нэр томъёоны тайлбарлал гэсэн хэсгээс бүрдэнэ. Төв Азийн нүүдэлчид тэр дундаа Монголчуудаас хүн төрөлхтөний урлагийн их өв санд оруулсан нэг өвөрмөц бөгөөд давтагдашгүй үнэт зүйл нь монгол хөөмэй болно. Монгол хөөмэй эрт үеэс үүсч түүхийн олон үеийн […]


Хөрвүүлэх Програмд Зориулсан Монгол Хэлний Судалгаа

Э.Мөнх-Учрал Салбар: Нийгэм Улсын дугаар: 2527 Хамгаалсан он: 2010 Хүнд зориулсан хэлний судалгаа нь ерөнхий тогтолцоог илэрхийлсэн мэдлэг байдаг тул монгол хэлшинжлэлийн уламжлалт судалгаа мөн ийм шинж чанартай хөгжиж ирсэн билээ. Үүнтэй уялдан монгол хэлний үзэгдлийг тогтолцоогоор нь хураангуйлж, тэрхүү тогтолцоогоо хэлний хэрэглээн дэх хамгийн түгээмэл жишээгээр нотолсон байдаг.Харин “хиймэл оюун ухаан” (artificial intelligence ) […]


Монголын Эртний Түүхийн Судалгаа, Түүх Бичлэг /мэө Iii Зуун Хүртэл/

С.Өлзийбаяр Салбар: Нийгэм Улсын дугаар: 2535 Хамгаалсан он: 2010 Тус зохиол нь Монгол нутагт хүн оршин амьдрах болсон цагаас анхны төр байгуулагдах хүртэлх үе буюу хүй нэгдлийн үе, оршил түүхийн үе, ураг төрлийн байгууллын үе гэх мэтээр нэрлэгддэг Монголын эртний түүхийн нэн чухал үеийн түүхийн судалгаанд түүх бичлэгийн судалгаа хийж, үнэлэлт, дүгнэлт өгөх гэсэн оролдлого […]


Хүн, Амьтны Дотоод Эрхтний Тухайт Монгол Газар Нутгийн Нэрийн Утга Хэлбэрзүйн Судалгаа

Г.Амарзаяа Салбар: Нийгэм Улсын дугаар: 2451 Хамгаалсан он: 2009 Нэн эртнээс улбаатай амьшуулах үзэл МГНН-д шингэсэн нь бидний түүж нэг бүрчлэн судалсан уул, ус, тэдгээрийн бүрэлдэхүүн хэсгийг хүн, амьтны бие эрхтнээр нэрлэсэн хоёр зуу гаруй нэрийн утга-хэлбэрзүйн онцлогоор нотлогдож байна. ГНН-д амьшуулах үзэл илрэх нь зөвхөн монголчуудын төдийгүй дэлхий нийтийн түгээмэл үзэгдэл болох нь бидний […]