Daily Archives: 2014年10月29日


Эртний Энэтхэгийн Уран Зохиолын Монгол Орчуулгын Уламжлал

Д.Цэрэнсодном Энэтхэг монголын эртний уран зохиолын харилцаа холбоо, өөрөөр хэлбэл орчуулгын түүхийг авч үзэхийн тулд Монгол орон дахь бурханы шашны түрүү үеийн дэлгэрэлтийн тухай эрхбиш сөхөж ярих хэрэгтэй болж байна. Монгол орон дахь бурханы шашны дэлгэрэлтийн уг эхийг түүхэн сурвалж бичгүүдэд голцуу дунд үеийн дэлгэрэлтийн эхэн цагтай холбон өгүүлсэн байх нь олонтой. Тухайлбал: Снмбэ хамбын […]


Цахар Гэвшийн Зохист Аялгууны Эрдэм

Монголчуудын гоо зүйн сэтгэлгээ, мэдлэг боловсролын өндөр түвшин яруу сайхнаар илэрхийлэн үгүүлэх уран сайхны ур чадварыг илэрхийлэх оюуны асар том сан хөмрөг бол XIV зууны үеийн гэгээнтэн Чойжи-Одсэр бандидагаас эхтэй монгол эрдэмт хувраг, хутагт гэгээнүүдийн яруу найргийн өв юм. Ялангуяа сүүлийн хоёр зуугаад жилд монгол төвд хоёр хэлээр эн чацуу буруу солгойгүй цэцлэн туурвисан шүлэг […]


Яруу Найраг Дахь Хувьсах Ба Үл Хувьсах Зүй Тогтол Ба Хүн Төрөлхтөний Яруу Найрагт Монголчуудын Оруулсан Хувь Нэмэр

Нэг. Он цаг солигдож, эрин зуун урсан өнгөрлөө ч, хүмүүн болоод байгаль хувьсан өөрчлөгдөж, төрж үгүй болж байна. Харин яруу найраг л хэзээ ч үл хувьсан өөрчлөгдмүй. Эртний сохор яруу найрагч Гомерийн дуулал, XXI зууны яруу найрагчийн шүлэг хоёрт нэгэн адил чанар буй. Тэр нь хүний сэтгэлийг хөдөлгөх увьдас болой. Яруу найрагт шингэж үлдсэн тэрхүү […]