Monthly Archives: October 2014


Монгол Хэлэнд Орсон Санскрит Үгийг Судалсан Монголын Эрдэмтдийн Судалгаа

О.Самбуудорж Товч агуулга. Энэ өгүүлэлд монгол хэлэнд орсон санскрит үгийг судалсан монголын эрдэмтдийн судалгааг цаг хугацааны хувьд түрүү үе, дараа үе, одоо үе гэж гурван үед хувааж, эхний хоёр үеийн эрдэмтдийн судалгааг өгүүлэх болно. Монгол хэлэнд орсон санскрит үг, хэллэгийг судлах нь монгол – энэтхэгийн соёлын холбоо, монгол хэлний үгийн сангийн бүрэлдэхүүн, үгийн утга, гарлыг судлахад ихээхэн ач холбогдолтой […]


Монгол Уран Зохиол Дахь Цохолборлох Аргын Уламжлал Шинэчлэл

ХЗХ-ийн ЭША, доктор (Ph.D) Д.Болормаа Цохолборлон бинтлэх арга гэдэг нь зохиол бүтээлийг уншиж сонирхох явцыг жолоодон хөтлөх, зохиогч, орчуулагч, уншигчид төрсөн сэтгэгдэл, ойлголт үнэлэлт, үзэл бодлоо уул зохиолын хэсэг бүлгийн эх, адаг буюу мөрийн зай завсарт цөөн, оновчтой үг хэллэгээр хураангуйлан бичиж тэмдэглэсэн их бага хэмжээний нэгэн зүйл уран зохиолын шүүмжлэл, тайлбарлах, товчлох, товчоолох маягийн […]


“дай Юань Улсын Болор Эрих”-Ийн Цохолборууд

ХЗХ-ийн ЭША, доктор (Ph.D) Д.Болормаа Цохолборлох аргыг хэрэглэсэн анхны түүхэн зохиол бол Раашпунцагийн “Дай Юань улсын Болор эрих” юм. Раашпунцаг нь одоогийн Улаанхад хотын Баарин баруун хошууны туслагч гуравдугаар зэргийн тайж хүн юм. Тэрээр Чингис хааны удмын тайж Цэрэндаржаагийн гуравдугаар хүү болон төржээ. Раашпунцагийг Баарин баруун хошууны жүн ван Бат 1775 онд Манж Чин улсын […]

aa

aa

“Монголчууд Ба Газрын Зураг” Олон Улсын Эрдэм Шинжилгээний Бага Хурал Амжилттай Боллоо

МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэнгээс Японы Токиогийн Гадаад Судлалын Их Сургууль, ШУА-ийн Түүхийн Хүрээлэн, Монголын Соёлын Өвийн Төв, Монголын газар нутгийн нэр судлалын нийгэмлэгтэй хамтран “Монголчууд ба газрын зураг” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 8 дугаар сарын 22-23 нд амжилттай зохион байгууллаа. Хуралд Монгол, Япон, ОХУ, Польш, БНХАУ-ын Монголын газрын зураг, газрын нэр судлаач 30 орчим […]


Монголын Нууц Товчоон Дахь Ёс Заншил, Зан Үйлийн Тайлбар Толь

Тус бүтээл нь их эзэн Чингис хааны мэндэлсэний 850 жилийн ойд зориулан хэвлүүлсэн бүтээл болно. Проф А.Пунсаг энэхүү бүтээлдээ “Монголын нууц товчоон”-ы бадаг зүйл хуваасан эрдэм шинжилгээний дарааллаар толгой үг сонгохыг эрмэлзэж, гол гол зүйлийг нь сонгон авсан бөгөөд “Монголын нууц товчоон”-д буй ёс заншил, зан үйлийн холбогдолтой 130 толгой үгийг нарийвчлан судлаж тайлбарласан байна. […]

aa

AA

Хубилай Хааны Үеийн Дөрвөлжин Үсгийн Том Ном Хэвлэлийг Тодруулсан Тухай

Сүүлийн үес буюу ХХ-ХХI зууны заагаар бүр тодруулбал шинэ зууны эхээр монгол сурвалж бичгийн судлалаар онцгой ховор хуучин, сонин содон эрт цагийн дурсгал тодорч нэмэгдсээр л байна. Тухайлбал өнгөрсөн зууны эцсээр эртний судлалтан нарын гавъяагаар их хуурай элс манхан нутаг дахь хуучин хот балгадын туурь Дунхуан, Хар хот зэрэг газраас мянгаад жилийн өмнө бүтээсэн үлэмж хэмжээний монгол […]


“Хоршоо Үгийн Физик” Монгол Судлалын Их Семинар Боллоо

МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэнгээс улирал тутам эрдэм шинжилгээний их семинарыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн семинарыг МУБИС-ийн Монгол судлалын сургуультай хамтран монгол хэлшинжлэлийн асуудлаар хийлээ. Их семинарт МУБИС-ийн ректор, академич Б.Жадамба “Хоршоо үгийн физик” гэдэг сэдвээр илтгэл тавьж МУИС, МУБИС, ШУТИС, ХИС, ШУА-ийн болон бусад их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаачид, магистрант, докторантууд […]


Нэрт Монголч Эрдэмтэн Вальтер Хайссигийн Мэндэлсний 100 Жилийн Ойд Зориулсан Эрдэм Шинжилгээний Бага Хурал Боллоо

Герман Улсын нэрт монголч эрдэмтэн, Бонны Их Сургуулийн профессор асан Валтер Хайссигийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Монгол уран зохиолын бичвэр судлалын асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 8 дугаар сарын 21-ний өдөр ШУА-ийн ХЗХүрээлэн, ОУМСХолбоо,  Номун гэрэл ТББ хамтран зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хурлыг нээхийн өмнө их эрдэмтний хөрөг зургийг залж, зул өргөх ёслол […]


“Хорин Нэгдүгээр Зууны Монгол Судлалын Хандлага” Олон Улсын Монгол Судлалын Хурал Болж Байна

БНУУ-ын Өтвош Лорандын Их Сургууль (ЭЛТЭ)-д энэ сарын 3-5 нд “21 дүгээр зууны Монгол судлалын хандлага” нэрт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж БНУУ, БНСУ, Монгол, ХБНГУ-ын 50 шахам эрдэмтэд оролцож монголын түүх, соёл, хэлбичиг, утга зохиол, урлаг, шашин судлалын асуудлаар илтгэл хэлэлцүүлж байна. Монгол Улсаас ОУМСХолбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, академич Д.Төмөртогоо, МУИС-ийн МСХ-гийн […]


abc

Монголын Түүх, Соёлын Дурсгалт Зүйлсийн Тухай Ном Хэвлэгдлээ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайдын яамнаас эрхлэн “Монголын Ил хаант улсын түүх, соёлтой холбоотой Турк дахь зарим газар, дурсгалт зүйл” номыг саяхан хэвлүүлэв. Уг номонд Туркийн Сивас, Амасиа хотуудад Монголын Ил хаант улсын төрийн зүтгэлтнүүд болон хатдын зарлиг, хөрөнгөөр 13-14 дүгээр зуунд бариулсан эмнэлэг, шашны сургууль, сүм хийдийн тухай болон монгол, […]