Monthly Archives: October 2014


Далны Тухай Яриа

Дал бол малын урд мөчинд хамаарах бөгөөд аливаа дайллаганд эрхэмд тооцогдоно. Тахилганд дээдэлдэг, мэрэг төлгөнд хэрэглэдэг онцлогтой    Монголчууд далыг мэрэг мах гэж хүндлэхийн дээр хүндэт зочин, нагац зэрэг ахас ихэсдээ тавьдаг. Далыг гэрийн эзэн идэж, хүүхдүүддээ далны хуудас хүртээдэг заншилтай. “Далны хуудсыг далуулаа” гэдэг үг ч бий. Далыг нагац ахын дэргэд гараар барих буюу иддэггүй. Далыг […]


5k74eoqji20et1dv6japj4q0d

Насны Хязгааргүй Нандин Бүтээл

БНХАУ-ын Төвийн Үндэстний Их Сургуулийн профессор Ч.Хишигтогтох багш бол Хятад улсад монголын эрдэм шинжилгээний салбарт оройлж яваа өндөр зүтгэл үлэмж гавьяатай ахмад эрдэмтэн юм. Далан насны давааг давсан ч ахмад багш маань мөн л монгол судлалынхаа үйлсэд харамгүй зүтгэн чармайсаар….. Багшлахын зэргээр судласан Ч. Хишигтогтох багшийн монгол судлалын дархан үйлсэд мохошгүй зүтгэж ирсэн түүнийг олж […]


“Монгол Хятад Төвд Хавсарсан Бурхны Шашны Нэр Томъёо” Хэвлэгдлээ

Монгол хэл бичгийн эрдэм шинжилгээний ахмад ажилтан Хишигдүүрэн зохион байгуулж туурвисан“ Монгол Хятад Төвд хавсарсан бурхны шашны нэр томъёо” хэмээх толь   Монгол хэл бичгийн эрдэм шинжилгээний ахмад ажилтан Хишигдүүрэн зохион байгуулж туурвисан“ Монгол Хятад Төвд хавсарсан бурхны шашны нэр томъёо” хэмээх толь Өвөр Монголын Монгол нэр томъёоны комиссоор хянуулан “Хятад, Монгол нэр томъёоны цуврал […]


“Хүннүгийн Түүх Соёлын Мөрөөр”

ШУА-ийн түүхийн хүрээлэнгийн “Хүннүгийн түүх соёлын мөрөөр” хээрийн шинжилгээний анги 2012 оны 7-р сарын 2-оос 8-р сарын 2-ны хооронд урьд жилд малтлага хийсэн Хөвсгөл аймгийн Рашаант сумын Бүрэн багийн нутаг Салхитын аманд байх хүннүгийн үед холбогдох бүлэг оршуулга болон мөн сумын нутаг Харзгарын үзүүр хэмээх газар түрүү хүрэл болон дундад зууны үеийн дурсгалууд малтан судлалаа. […]


Профессор Чарльз Баудены Ойн Хурал Амжилттай Боллоо

Монгол Судлалын Хүрээлэнгээс санаачлан Английн нэрт монголч эрдэмтэн Чарльз Баудены 90 насны ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг дэлхийн монгол судлаачдын дунд зарлаж 2014 оны 3 дугаар сарын 21-22 д МУИС-д амжилттай зохион байгууллаа. Хурлыг нээж МУИС-ийн эрдэм шинжилгээ, иновацийн асуудал эрхэлсэн дэд захирал профессор Ж.Батхүү, Их Британи Умард Ирландын Вант Улсаас Монгол улсад […]


“Ганжуур, Данжуурын Судалгаа” Эрдэм Шинжилгээний Бага Хурал Зохион Байгууллаа

Үндэсний бичиг, үсгийн баярын өдрийг тохиолдуулан МУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Шинжлэх ухааны академи, Олон улсын Монгол судлалын холбоо, Цогт цагийн хүрдэн соёлын төв, Монголын Үндэсний номын сан хамтран “Ганжуур, Данжуурын судалгаа” эрдэм шинжилгээний бага хурлыг 2013 оны 5 дугаар сарын 3-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус хуралд доктор (Ph.D), профессор Ш.Сонинбаяр “Ганжуурын жүдрим (дамжлагын дараалал) […]


Хархорум Эзэнт Гүрний “Мартагдсан” Нийслэл Хотын Түүхийн Хэсгээс

Удо Б. Баркманн Монголын эзэнт гүрний нийслэл байсан Хархорумын түүхийг сонирхсон хэн хүнд цөөвтөр жилийн өмнө зарим аялан жуулчлагчийн аян замын тэмдэглэлээс өөр юм барагтай л бол олддоггүй байсан. Харин сүүлийн жилүүдэд Хархорумыг дотоод, гадаадад шинжлэх ухааны үүднээс сонирхох сонирхлыг археологийн малтлага үлэмж нэмэгдүүллээ. Хэдхэн жилийн өмнө улс төрийн бүх намын төлөөллийг оролцуулан Монголын парламентын […]


12

Оху-Ын Шуа-Ийн Дорно Дахиныгар Бичмэлийн Хүрээлэнгийн Архивт Хадгалагдан Байгаа20 Зууны Эхэн Үеийн Монголын Тухай Зургууд

ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнд дорно дахины хэлүүдээр бичигдсэн гар бичмэлүүд болон номнуудаас гадна дорно дахин судлалтай холбоотой архивын маш баялаг материалуудын цуглуулга байдаг. Архивт хэвлэгдээгүй нэг сэдэвт зохиолууд,  эдгээрт холбогдох материалууд, эрдэм шинжилгээний өгүүллүүд,  бичлэгүүд, хуулбарууд, конспектууд, данс хараанууд, толь бичгүүд, газрын зурагнууд, диссертациуд, шинжлэх ухааны нийгэмлэгүүдийн эрдэм шинжилгээний хурлууд, бусад хурлын […]


Д.ёндон “төвд-Монголын Уран Зохиолын Харилцааны Асуудалд”

Д.Ёндон “Төвд-Монголын уран зохиолын харилцааны асуудалд”. Уб., 2014. (Хоёр дахь хэвлэл) – Хэл зохиолын хүрээлэнгийн “Эрдмийн өв” цуврал. Төвдөч эрдэмтэн, доктор (Sc.D), профессор Д.Ёндон нь Монголын уран зохиолыг бүс нутгийн хүрээнд Энэтхэг, Төвд, Монголын уран зохиолын харилцаа холбоонд нь судалсан эрдэмтэн юм. Иймд түүний судалгааны бүтээл Монголын төдийгүй дорно дахины, буддын утга зохиолын судлалд гүнээ […]


Монгол Хэлний Зарим Үгийн Гарал Ба Алтай Овгийн Хэлнүүдийн Жишээ

О.Самбуудорж Товч агуулга. Зохиогч энэ өгүүлэлд монгол хэлний “хот”, “хөтөвч, хөтөл, хөтөлбөр”, “ховор, хомс (хомос)”, “үнэр, үнэс(эх), хүнс (хүнэс)”, “хямар-, хярам”, “битүү, бүтэх”, “илүү, үлэмж” зэрэг үгсийн утга, гарлын талаар өгүүлнэ. Тухайлбал “илүү, үлэмж” хэмээх хоёр үгийн нэг гаралтай болохыг үгийн утгын холбоо, “и” эгшгийн нугарлын хууль, үг бүтэх ёс, түүнчлэн нутгийн аялгуу, алтайн овгийн хэлнүүдийн жишээ баримтаар тайлбарлан өгүүлсэн болно. […]