Monthly Archives: October 2014


Эртний Энэтхэгийн Уран Зохиолын Монгол Орчуулгын Уламжлал

Д.Цэрэнсодном Энэтхэг монголын эртний уран зохиолын харилцаа холбоо, өөрөөр хэлбэл орчуулгын түүхийг авч үзэхийн тулд Монгол орон дахь бурханы шашны түрүү үеийн дэлгэрэлтийн тухай эрхбиш сөхөж ярих хэрэгтэй болж байна. Монгол орон дахь бурханы шашны дэлгэрэлтийн уг эхийг түүхэн сурвалж бичгүүдэд голцуу дунд үеийн дэлгэрэлтийн эхэн цагтай холбон өгүүлсэн байх нь олонтой. Тухайлбал: Снмбэ хамбын […]


Цахар Гэвшийн Зохист Аялгууны Эрдэм

Монголчуудын гоо зүйн сэтгэлгээ, мэдлэг боловсролын өндөр түвшин яруу сайхнаар илэрхийлэн үгүүлэх уран сайхны ур чадварыг илэрхийлэх оюуны асар том сан хөмрөг бол XIV зууны үеийн гэгээнтэн Чойжи-Одсэр бандидагаас эхтэй монгол эрдэмт хувраг, хутагт гэгээнүүдийн яруу найргийн өв юм. Ялангуяа сүүлийн хоёр зуугаад жилд монгол төвд хоёр хэлээр эн чацуу буруу солгойгүй цэцлэн туурвисан шүлэг […]


Яруу Найраг Дахь Хувьсах Ба Үл Хувьсах Зүй Тогтол Ба Хүн Төрөлхтөний Яруу Найрагт Монголчуудын Оруулсан Хувь Нэмэр

Нэг. Он цаг солигдож, эрин зуун урсан өнгөрлөө ч, хүмүүн болоод байгаль хувьсан өөрчлөгдөж, төрж үгүй болж байна. Харин яруу найраг л хэзээ ч үл хувьсан өөрчлөгдмүй. Эртний сохор яруу найрагч Гомерийн дуулал, XXI зууны яруу найрагчийн шүлэг хоёрт нэгэн адил чанар буй. Тэр нь хүний сэтгэлийг хөдөлгөх увьдас болой. Яруу найрагт шингэж үлдсэн тэрхүү […]


Түүхэн Харьцуулсан Судалгааны Орчин Үеийн Ач Холбогдол

Алтай судлалын төвийн ЭША С.Энхбадрах Abstract - The author assumes that comparative historical research methods are very important for public mother language education and real result of combining those methods with interdependence between language and thought.  Moreover, he made own proposal to identify the right form and meaning of some words which are variously used in […]


Манжийн Тайзу Хааны Сургаал, Зарлиг “Субашид”-Тай Холбогдох Нь

Э.Баярчимэг Түлхүүр үг: Манжийн Тайзу хаан, түүний сургаал, зарлиг Тайзу хааны билиг сургаалыг чухалчилж үзэхийн ач холбогдол нь Манж, Монголын хоорондын харилцаа холбоо, Манж дахь Монголын утга зохиолын соёлын нөлөөг тодруулахад чухал ач холбогдолтой юм. XVII зууны эхнээс XIX зууны эхэн хүртэл Азийн томоохон улсын нэг болж байсан Манж Дайчин улсын түүх шастир, хууль цааз, […]


Жамсраны Цэвээн Ба Монголын Судар Бичгийн Хүрээлэн

С.Чулуун[1] (Монгол улс) Жамсраны Цэвээн ба Монголын Судар бичгийн хүрээлэн[2] (1921-1932 он) Удиртгал ХХ зууны Монголын түүхэнд хийгдсэн хамгийн чухал бүтээн байгуулалтын нэг нь шинжлэх ухааны өвийг буй болгож чадсан явдал юм. Анх 1921 оны намрын эцсээр бичгийн хүмүүс болон түшмэл Жамсраны Цэвээн нар Богд Жибзундамбад “Бичиг судрын хүрээлэн” байгуулахыг мэдүүлсний хариуд “мэдэв” хэмээн зөвшөөрүүлснээр […]


Дагуурын Түүхийн Товч Тойм

Гэлигжамцын Цэрэнханд [Монгол] Дагуурын үүсэл гарал         Кидан улсын өвөг дээдэс болох Чишахан найман хоохдийн хойч ор хүүхэд нь өсөөөр найман аймаг болон хувиагджээ. Сунмо -гийн хооронд Хятадын Юүжү мужийн Мөеэшаны хэмээх газарт, Киданы өвөг эцэг Чишаханы байгуулсан тахилгыг сүм байдаг ажээ. Чишахан-ы найман хүүхэд нь зүүн Хуанхэ-гийн баруун тал Түхэгийн хойт талаар нутаглаж байжээ. […]


Хуучин Баргын Тухай

Гэлигжамцын Цэрэнханд [Монгол] (Нэг) Хуучин(Чивчин)Баргын гарал үүсэл 1.Хуучин Баргын гарал үүсэл         Хуучин Баргын гарал үүсэлийн талаар дээр нэгэнт дурьдсан бөгөөд Хүннүгийн үеийн Баегү аймагтай нягт холбоотой юм. Хуучин Барга бол Баргужин Буриадын салбар(Эрхэмбат”Барга аймгийн товч түүх”Хайлаар.1945)бөгөөд Баргужин Буриад нь Барга Түмэдийн салбар юм.Барга Түмд нь Ойн иргэдийн олон аймгуудын нэг томоохон аймаг болно. Манай […]


Их Эрдэмтэн Б.ринчин Хигэд Хафунга

( уг гарчаг:Их эрдэмтэн Б.Ринчин Хуфангагийн өмнө сунаж мөргөж байжээ) Dr. Ph. Бодонгууд Ж.Баатарцогт [Монгол Улс]     Дорно дахиныг латинчлах бол агуу их хувьсгал мөн гэсэн нь Лениний айлдвар байсан ажээ. Энэхүү айлдварын хүрээнд БНХАУ-ын Үндэсний төв хэвлэлийн газарт ажиллаж байсан Зөвлөлтийн сургагч Черчешенко, Тодоева нар хуучин монгол үсгийг шинэ үсэг буюу славжин үсгээр солих […]

12

Үзэмчин Гэдэг Нэрийн Тухай

Чингис хааны 13-р үеийн ач Батмөнх Даян хааны ахмад  хүү Төрволд Хангай уулнаас нүүдэллэн их элсэн говийн өмнө этгээдэд ирж нутагшин суугаад, хожим нь түүний хүү Боди-Алаг залгамжлан эзэлж нутаглан суужээ. Боди-Алагын гуравдагч хөвгүүн Онгон-дурал ноён тус аймгаа “Үзэмчин” хэмээн нэрэлж, баруун зүүн хоёр гар болгон хуваан, ХҮI-ХҮII зууны заагт халхын Сэцэн хаанд захируулжээ. Дараа […]