Элжгэн Халхын Утга Соёл, Аман Болон Бичгийн Зохиолын Уламжлал

Д.Өрнөхдэлгэр Салбар: Нийгэм Улсын дугаар: 2299 Хамгаалсан он: 2008 Уг ажлын бүтэц нь Удиртгал, Элжгэн халхын утга соёлын ерөнхий өгүүлэмж, Элжгэн халхын аман билгийн уламжлал, Элжгэн халхын бичгийн зохиолын хөгжил хэмээсэн гурван бүлэг, дүгнэлт, номзүй, зүүлт тайлбар, хавсралтаас бүрдэнэ. Хүн төрөлхтний оюуны баялаг өв, монгол үндэстний бий болгосон утга соёлын эрдэнэсийн их санд тэрхүү нэгэн […]


Ойрад Ардын Дууны Шүлгийн Хэл Соёлын Судалгаа

Д.Бадамноров Салбар: Нийгэм Улсын дугаар: 2306 Хамгаалсан он: 2008 Бидний судалгааны ажил удиртгал, үндсэн гурван бүлэг, дүгнэлт, ном зүй, хавсралт гэсэн бүтэц бүхий болно. Хайр сэтгэлийн тухай сэтгэлгээний онцлог хэд хэдэн өвөрмөц байгааг тэмдэглэе. Үүнд: харь хол газар, хадамд очсон охин үр төрүүлсэн ээж аав, төрсөн газар нутгаа дурсан санагалзаж, тэдэнтэйгээ учран золгохын хүсэл мөрөөсөлд […]


Хүн, Амьтны Дотоод Эрхтний Тухайт Монгол Газар Нутгийн Нэрийн Утга Хэлбэрзүйн Судалгаа

Г.Амарзаяа Салбар: Нийгэм Улсын дугаар: 2451 Хамгаалсан он: 2009 Нэн эртнээс улбаатай амьшуулах үзэл МГНН-д шингэсэн нь бидний түүж нэг бүрчлэн судалсан уул, ус, тэдгээрийн бүрэлдэхүүн хэсгийг хүн, амьтны бие эрхтнээр нэрлэсэн хоёр зуу гаруй нэрийн утга-хэлбэрзүйн онцлогоор нотлогдож байна. ГНН-д амьшуулах үзэл илрэх нь зөвхөн монголчуудын төдийгүй дэлхий нийтийн түгээмэл үзэгдэл болох нь бидний […]


Баяд Хуримын Зан Үйлийн Бэлгэдэл

Ш.Эрдэнэцэцэг Салбар: Нийгэм Улсын дугаар: 2583 Хамгаалсан он: 2010 Баядын бэлгэдэлт сэтгэлгээний онцлогийг соёл судлал, угсаатны соёл судлал, соёлын хүн судлал, угсаатны зүй зэрэг шинжлэх ухааны уулзвар зааг дээр үндсэн хийгээд дагалдах бүтцийг судлан гаргасан. Баяд хурим найрын дуу хөгжим, хувцас чимэг зүүсгэл тус бүрийг өнгөний, тооны, зүг чигийн, дүрсийн бэлгэдэл зүйн үүднээс судалж, баядын […]


Монголчуудын Тотем Шүтлэг /эртний Урлаг, Домог Зүй, Зан Үйл/

Б.Бадма-Оюу Салбар: Нийгэм Улсын дугаар: 3000 Хамгаалсан он: 2011 Тотемизм бол хүн төрөлхтний нийгмийн болон шашны онцгой үзэгдэл юм. Тотемизмаар дамжуулж эртний нийгмийн мөн чанарыг тодруулж болохын зэрэгцээ угсаа гарал, соёл, шашин шүтлэгийн хөгжлийн асуудлыг зэрэг харах боломжтой. Монголчуудын угсаа гарал, соёлын уламжлал хувьслыг гүнзгийрүүлэн авч үзэхэд зайлшгүй судалваас зохих зүйл бол тотем шүтлэгийн асуудал […]


Монгол Үндэсний Хувцас Хийх Уламжлалт Технологийн Сургалтын Арга Зүйн Судалгаа

О.Өнөрмаа Салбар: Нийгэм Улсын дугаар: 2811 Хамгаалсан он: 2012 Дээлний үүсэл, түүхэн хөгжил, эсгэх, оёх аргуудыг судлан гар оёдлуудын хатгалтын хэмжээ дээлний загваруудаас хүүхдийн баривчинд уламжлагдсан байдлыг тодруусан, 12 төрлийн баривчны төрлийг судласан. Ерөнхий боловсролын суурь, бүрэн дунд сургуулийн ахлах ангийн суралцагчдад эсгүүр оёдлын сонгон суралцах хичээлээр “баривч оёх” нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр боловсруулан туршин […]


Монголчуудын Гэрлэх Ёслолын Уламжлал Шинэчлэлийн Асуудал

Х.Оюунчимэг Салбар: Нийгэм Улсын дугаар: 2951 Хамгаалсан он: 2012 Гэрлэх ёслолын соёл-түүхийн эх сурвалж, түүний нийгэм, соёлын хувьсал өөрчлөлтийн учир шалтгааныг хүн төрөлхтний хөгжлийн уг үндэс дотроос нээн харж тайлбарлах боломжтой тул асуудллыг хэрэг дээрээ уламжлал, шинэчлэлийн солибцол дээр судлах нь нэн чухал болно. Тэрээр гэр бүлийн харилцааны хэсэг төдийгүй түүний оршихуйн үндэс болдог тул […]


Монголын Баруун Бүс Нутгийн Хүн Амын Шашин Шүтлэгийн Төлөв Байдлын Талаарх Нийгмийн Философи Шинжилгээ

Ц.Пүрэвсүрэн Салбар: Нийгэм Улсын дугаар: 2822 Хамгаалсан он: 2013 XX зууны 90-ээд он хүртэлх хугацаанд шашны тухай асуудал манай орны нийгэм судлаачдын бүтээлд гол төлөв түүхчилсэн ба шүүмжлэлт талаасаа судлагдаж ирсэн. Харин тусгайлан судалгааны объект болох хувьдаа харьцангуй бага судлагдсан гэж хэлэх үндэстэй. Тэр үед шашны түүх, үзэл онолыг атеист байр сууринаас авч үздэг байсан […]


Эртний Энэтхэгийн Уран Зохиолын Монгол Орчуулгын Уламжлал

Д.Цэрэнсодном Энэтхэг монголын эртний уран зохиолын харилцаа холбоо, өөрөөр хэлбэл орчуулгын түүхийг авч үзэхийн тулд Монгол орон дахь бурханы шашны түрүү үеийн дэлгэрэлтийн тухай эрхбиш сөхөж ярих хэрэгтэй болж байна. Монгол орон дахь бурханы шашны дэлгэрэлтийн уг эхийг түүхэн сурвалж бичгүүдэд голцуу дунд үеийн дэлгэрэлтийн эхэн цагтай холбон өгүүлсэн байх нь олонтой. Тухайлбал: Снмбэ хамбын […]


Далны Тухай Яриа

Дал бол малын урд мөчинд хамаарах бөгөөд аливаа дайллаганд эрхэмд тооцогдоно. Тахилганд дээдэлдэг, мэрэг төлгөнд хэрэглэдэг онцлогтой    Монголчууд далыг мэрэг мах гэж хүндлэхийн дээр хүндэт зочин, нагац зэрэг ахас ихэсдээ тавьдаг. Далыг гэрийн эзэн идэж, хүүхдүүддээ далны хуудас хүртээдэг заншилтай. “Далны хуудсыг далуулаа” гэдэг үг ч бий. Далыг нагац ахын дэргэд гараар барих буюу иддэггүй. Далыг […]