Тотем Шүтлэг

Тотем шүтлэг гарал үүслийнхээ хувьд хүн төрлөхтний нийгмийн хөгжлийн нэн эртний үе болох овгийн байгууллын гүнд хэлбэршиж тогтсон бөгөөд түүний уламжлал нь дэлхийн ард түмний шүтлэгийн практикт харилцан адилгүй залгамжилж иржээ. Төв Азийн Монгол, Түрэг хэлтэн ард түмэн, тухайлбал Хүннү, Түрэг, Уйгар, Монгол зэрэг эртний улсуудын талаархи бичгийн болон археологийн дурсгалд чоныг тотемчлон үзэж, түүнээс […]


Ууц Хөндөхүй

Ууц таллахад эхлээд зүүн гараараа харцаганаас цэмцгэрхэн түшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчимд голд нь нэг, дараа нь олон яс уулзах хавиас эхлэн өөрийн зүг харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав, гурав эсгэнэ. Дараа нь сүүлийн бөгтрөг орчмын хоёр толионоос дугариг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж аваад харцага талын […]


Хөөрөг Зөрүүлэхүй

Хөөрөг харшуулах нь, тэр тусмаа шинийн нэгэнд харшуулан тамхилах нь эв эе эвдрэлцэж, тангараг тасарсны дохио тэмдэг аж. Баруун гарын дөрвөн хурууны үзүүр хэсэгт хөөргөө тавьж хүндэтгэл үзүүлж буй хүндээ барих ёстой. Хөөргийг эрхий, долоовор, дунд хурууг оролцуулан бариваас эртний монгол ёсонд нийцнэ. Барихдаа хөөрөгний толгойд долоовор хуруугаа тааруулна. Эл барилтыг монголчууд “төрийн гурван тулгуур” […]


Хадаг Барих Ёсон

Хадагийг Баранзад, Соном, Аюуш, Самбай гэхчилэн ангилдаг ба өөр өөрийн онцлогоор хэрэглэх зарчимтай. Хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барина. Нар, сар, үсэг бүхий Нанжвандан хадагийг оршуулгын ёслолд хэрэглэнэ. Хадагийг барихдаа хүнрүүгээ хадагнийхаа амыг хандуулан, мэхийх юм уу сөгдөж барина. Хадаг барихад хэлэх үгс: Цаглашгүй урт наст ариун хадаг, Тэгш […]


Цагаан Сар

Монголчууд билгийн улирлын тооллоор хуучин, шинэ он халалцах шинийн нэгний өдөр нийтээр тогтсон сайхан зан үйл үйлдэж, өргөн дэлгэр баяр ёслол хийдэг уламжлалтай. Энэ нь монгол хүн хатуу ширүүн өвлийг эсэн мэнд давж, урин цагийн түрүүч хавартай золгосны баяр, нэг нас нэмсний баяр юм. Цагаан сар гэдэг нэр нь монголчууд эрт дээр үеэс цагаан өнгийг […]


Шинэ Баргачуудын Мал Муулах Ёс

Манай шинэ Баргачууд малыг муулахдаа шууд 《Ална》гэдэггүй. 《Алах》 гэсэн үгийг цээрлэж, 《Мал гаргах , муухай наашлах, цаашин харуулах, мал төхөөрөх》 зэргээр тойруулан халгуу хэлдэг заншилтай билээ. Дээр үед, мал гаргахдаа бурхандаа мөргөн даатгаж адис аваад сая гаргадаг заншилтай байжээ. Нэг. Бод малыг нядлахад нугаслах ба зүрхлэх гэж хоёр зүйл байдаг. Адуу, үхрийг зогсоогоор нь нугаслах. […]


Өмнө Горлосын Чингэс Хааны Зоо

бэлтгэгч:Chinakrl         Өмнө Горлосын Монгол Үндэстний Өөртөө Засах Шянь Чингэс хааныг дурсгахын тулд 2004 оны 5-р сард Чингэс хааны зоо хэмээх цэцэрлэгт хүрээлэнг Цагаан нуурын хөвөөнд байгуулжээ. Чингэс хааны зоогийн эзлэх нийт талбай нь 130000 хавтгай дөрвөлжин метр, барилга байгуулалтын нийт талбай 2225 хавтгай дөрвөлжин метр юм байна. Энэхүү байгуулалт нь төвд, монгол, хятадын соёл […]


Алтайн Урианхайн Эртний Шүтлэгийн Зан Үйлийн Уламжлал

М.Ганболд Салбар: Нийгэм Улсын дугаар: 1100 Хамгаалсан он: 2000 Алтайн урианхайчуудын эртний шүтлэгийн зан үйлийн уламжлалын үүсэл, хөгжил, хувьслын үйл явцыг авч тусгайлан судалсан. Энэ судалгаа нь Алтайн урианхай төдийгүй Монголчуудын эртний шүтлэгийн уламжлалыг анхлан, системтэйгээр судалж, үнэлэлт, дүгнэлт өгөхийг оролдсон ажил юм. Ийм учир шүтлэгийн уламжлалын цаашдын судалгаанд үндсэн чиг баримжаа болоход тустай. Та […]


Монголын Магтаалын Төрөл Зүйлийн Хувьсал Хөгжил

Ц.Цэрэндорж Салбар: Нийгэм Улсын дугаар: 1179 Хамгаалсан он: 2001 Судалгааны зорилго: Магтаалын гарал үүсэл, хөгжил хувьсал, бүтэц зохиомж, дүр дүрслэл, хэл найруулга тэргүүтнийг онцлон үзэж, төрөл зүйлийн онцлог шинжийг тодруулахад оршино. Судалгааны шинэлэг тал: Төрийн шагналт зохиолч, академич П. Хорлоо “Аман зохиол дахь ардын сэтгэл зүйн нэг чухал хэсэг нь гүн ухааны сэтгэлгээ юм. Ард […]


Монгол Сан Тахилгын Судар Үгийн Урлагийн Туурвил Болох Нь

Д.Ганболд Салбар: Нийгэм Улсын дугаар: 1168 Хамгаалсан он: 2001 Монголын эртний сүсэг бишрэл, зан үйл, утга соёлын нэгдмэл цогц зүйлийн нэг бол тайлга тахилгын соёл бөгөөд баримт сан тахилгын судар, шастирууд юм. Энэ тухай мэдээ эрдэмтдийн бүтээлд дурдагдаж ирсэн боловч гүнзгийрүүлж судалсан нь үгүй болно. Байгалийг шүтэж бишрэх, тахиж тайх зан ёс нь манайд төдийгүй […]