Дэлхийгээр Тархсан Монголын Соёлын Өвийн Судалгаа

Удирдагч: . Салбар: Нийгэм Улсын дугаар: 201400064 Тайлангийн төрөл: ШУТ төсөл Хугацаа: 2013 – 2014 Түлхүүр үгс: хилийн чанад, соёлын өв, нүүдэл, үсэг, Тус төслийн хүрээнд Хилийн чанад дахь Монголч эрдэмтэдийн намтар, бүтээлийн жигсаалтыг эмхэтгэн гаргахаар 24 эрдэмтэдийн ажил гүйцэтгүүлэн гэрээ байгуулсан болно. Төслийн үр дүнд “Хилийн чанад дахь Монгол эрдэмтэдийн товч намтар, Монгол судлалын гол бүтээлүүдийн жагсаалтын гаргаж хоёр […]


Бөөгийн Шашин

Бөөгийн шашин бол умардын нүүдэлчин үндэстний язуур шүтлэг, манай Монголчууд эртнээс байгалийн түмэн бодисыг амьтай хэмээн сүжиглэн дээдлэж, байгальтайгаа хичээнгүйлэн харьцаж ирсэн уламжлалтай. Энэ нь мөн Бөөгийн шашны дээдэлдэг зориг санаа. Монголын олон аймаг ястнууд эртнээс Бөөтэй байж, нутаг усны хур шим, мал сүргээ өсгөх, хүн ардаа өвчин тахлаас зайлуулах, аж амьдралаа өөд татах зэргээ […]


Буриад Хурим

Өвөр Монголын сэтгүүлчид “удмын алтан хэлхээ, үүх түүх , өв соёл” аян замын сурвалжилгаар Хөлөнбуйр хотын Эвенх үндэстний өөртөө засах хошууны Шинэхэн баруун суманд ажиллаж явахдаа Шинэхэн буриадын Дэлдгэр галзууд халын Бадам хөвүүн болон Шарайд халын охин үр Энэрэл хэмээх залуу хосын хурим төрийн ёслолд суусан юм. Хүүхэн талынхан хурсан зочдоо дайлж,”хүүхнээ хүргэх”-ээр бэлдэж байлаа. […]


Хонины Шүүс Идээний Ёсон

Монголчуудын идээ ундааны бүрэлдэхүүнд махтай хоол чухал байр суурь эзэлдэг. Хүний биед шим болдог учир махтай хоолыг шүүс гэдэг бөгөөд тэмдэглэлт баяр, хурим найрын цагт гийчин зочинд зориулж тусгайлан тавих махыг ч шүүс гэдэг байна. Шүүст зум шүүс, бүхэл хонин шүүс, шарсан шүүс, чанасан шүүс, богино ууц, дөрвөн өндөр, дал, өвчүү, толгой гэх зэргээр олон […]


Шинэ Гэрийн Найр

Нийгмийн нэгж болсон айл өрх оршин байж жаргахын нэг нөхцөл нь орон гэр юм. Иймээс “Утаа тавьж голомт болдог, урц барьж айл болдог” гэсэн цэцэн үг гарчээ. Гэр барих нь хуримлах ёслолын гол хэсэг байдгаас гадна зарим айл аж амьдрал нь дээшлэх хэрээр шинээр гэр төхөөрч барих явдал түгээмэл юм. Шинэ гэрийн ёслолын үед хэлэх […]


Өм Бөхийн Зангианы Тухай

Зангиа нь нийт Монголчуудын дунд эртнээс уламжлан ирсэн ёслолын баталгаа тангаргийн агуулгатай зүйл байсан тухай “Арван буянт номын цагаан түүх”-д цохон тэмдэглэж бий. Бөхийн зангиаг өнгө өнгийн хив торгоор хийнэ, гэвч хар өнгийг хэрэглэхийг тас цээрлэнэ. Бөхийн зангиан голыг хив торгоны өөдсийг нэлээн том ороож сөөм алслан хив торгын өөдсөөр зангиан голыг ороон уяна, зангиан […]


Монгол Бөөгийн Бөөлөхүй Ёсны Драмлаг Шинж

Ш.Бадамханд Салбар:Нийгэм Улсын дугаар: 2499 Хамгаалсан он: Бөөлөхүй ёсон хуучин чулуун зэвсгийн дээд үед үүсэн тэр цагаасаа хойш өнөө болтол олон мянган жилийн орчлонг улирааж, монгол нүүдэлчдийн үндэсний театр ба театрчилсан урлагийн язгуур шинжийг шашинлаг /сүсэг бишрэлийн/ хэлбэрээр хадгалсаар ирсэн манай оюуны болон уран сайхны соёлын нандин өв, нэн нөлөө бүхий хүчин зүйл юм. Монгол […]


Ойрад Хурим (Xix Зууны Сүүлч, Хх Зууны Эх)

Ц.Баасандорж Салбар:Нийгэм Улсын дугаар: 1354 Хамгаалсан он: 1999 Алтайн урианхайн, дөрвөд, захчин, өөлд, торгууд зэрэг ойрадын ястны XIX зууны сүүлч, ХХ зууны эхэн үеийн хуримын зан үйлийг тодорхойлон, шинжилгээний эргэлтэнд оруулж, түүндээ тулгуурлан ойрад хуримын зан үйлийн хувьсал хөгжлийг улируулан үзэж нийтлэг онцлогийг нь илрүүлэх замаар ойрад хуримын атаа маргаан, бэр бэрлэх, дархлах ёс, инж […]


Хөөрөгний Соёл

Хөөрөг гэснээс сая ажил дээр хөөрөгний тухай яриа өрнөснөөс үүдээд хөөрөгний тухай сонсож байсан сонин мэдээллийг хүргье гэж бодлоо. Зарим эх сурвалжууд хөөрөг бол Манжаас бодлогоор нэвтэрүүлсэн соёл гэж бичдэг. Эрчүүдийн ташуурыг нь газарт тавиулж хөөрөг бариулна. Эхнэрүүдийнх нь сүрийг Эхнэр үсээр дарна гэсэн бодлого хэрэгжиж байсан гэдэг. Эхнэр үс нь цавуудсан 4 кг орчим […]


Гал Голомтын Тухай

Монгол туургатан бүр маш эртнээс галыг хамгаас илүү эрхэмлэн хүндэтгэж, нандигнан хамгаалж иржээ. Гал голомт бол аугаа их хүчийг өгдөг төв, гэрийн амин сүнс. Түүнийг хүндэтгэвэл айл гэрийн хамаг бүхэн өөдлөн дэвжиж, гэр бүлийн гишүүн бүрт илч әрчим харамгүй түгээгдэнэ. Гал Монголчууд эрт дээр үеэс тэнгэр, галыг шүтэж иржээ. Тэнгэр бол мөнхийн бэлэгдэл, гал-ариуны бэлэгдэл […]