Гүнгийн Зуугийн Гэгээний Алтан Сургаал-Ийн Эх Бичиг, Сурвалж Судлал

Б.Энхээ Салбар:Нийгэм Улсын дугаар: 1121 Хамгаалсан он: 2000 Судалгааны зорилго: Бид өмнөх судлаачдын судалгааг бүтээлчээр үргэлжлүүлж, дурсгалын эх бичиг, сурвалжуудыг ашиглан, шүлгийн агуулга, үзэл санаа, уламжлал холбоо, туурвилын онцлог, түүхэн он цаг, зохиогчтой холбоо бүхий дараах гурван асуудлыг нягтлан судлах зорилго тавилаа. Судалгааны шинэлэг тал: “Алтан сургаал”-тай холбогдох олон эх бичиг, сурвалжуудыг харьцуулан үзэж, анхны […]


Монголын Уран Зохиолын Аргын Судалгаа

Д.Галбаатар Салбар:Нийгэм Улсын дугаар: 1066 Хамгаалсан он: 1999 Зорилго: “Монголын уран зохиолын аргын судалгаа” ганц сэдэвт зохиолд монгол уран зохиолын аргын онол түүхийн асуудлыг анхлан цогцолбороор судлах зорилт тавьж, уран бүтээлийн аргын систем тогтолцоог тодорхойлон тогтоох зорилго тавьсан. Монголын орчин үеийн уран зохиолд социалист реализмын аргын хөгжлийн онцлог, үе шат, гадаад хүчин зүйлс юу байв? […]


Монгол Баатарлаг Туульс Дахь Сайхны Тухай Үзэл

Г.Нандинбилэг Салбар: Нийгэм Улсын дугаар: 1363 Хамгаалсан он: 2001 Монгол баатарлаг туульс дахь сайхны тухай үзэл Монгол аман зохиолын хамгийн том төрөл болох баатарлаг туульст гоо зүйн гол асуудал болох сайхны тухай асуудал хэрхэн өвөрмөцөөр төсөөлөгдөж, язгуурын гоо сайхны үзэл ойлголт үүсгэн буйг тодруулахад энэхүү ажлын гол зорилго оршино. Монгол аман зохиолын хамгийн том төрөл […]


Монголын Уран Зохиол Дахь “үг” Зохиолын Төрөл Зүйлийн Онцлог

Х.Сүглэгмаа Салбар: Нийгэм Улсын дугаар: 1462 Хамгаалсан он: 2004 1. Монголын уран зохиол дахь үг зохиолын гол төлөөлөгчдийн бүтээл дээр үндэслэн энэ төрөл зүйлийн уламжлал, хөгжлийн ерөнхий төлөвийг цогц байдлаар авч үзсэн. 2. Гол төлөөлөгч хуульч Сандагийн зохиол бүтээлийг эх бичгийн түвшинд харьцуулан үзэж агуулга уран сайхны хувьд өөрийн саанал дүгнэлтийг гаргасан. 3. Улмаар үг […]


Жангарын Хувилбаруудын Харьцуулсан Судалгаа

Т.Баясгалан Салбар: Нийгэм Улсын дугаар: 1470 Хамгаалсан он: 2004 Жангарын туулийн гарал үүсэл, хөгжил хувьслын асуудал нь нэн ярвигтай, нэг хоёр газраас тэмдэглэгдсэн хувилбаруудын хүрээнд биш, газар газрын хувилбаруудын хүрээнд яригдаад ч хангалттай шийдлийг олоход бэрх бөгөөд, энэ нөхцөл байдал нь Жангарын туулийн нэгэн чухал салаа салбар болсон Монгол хувилбарыг судлан үзэхийг шаардаж байгаа билээ. […]


Хөх Сударын Хоёр Эхийн Утга, Уран Сайхны Харьцуулсан Судалгаа

Б.Хишигсүх Салбар: Нийгэм Улсын дугаар: 1532 Хамгаалсан он: 2005 Их сударч В. Инжаннашийн “ИхЮань улсын мандсан төрийн Хөх сударын хоёр эхийн утга, уран сайхныг харьцуулан судлаад дараах дүгнэлтүүдийг дэвшүүлж байна. Үүнд: 1.”Их Юань улсын мандсан төрийн Хөх сударын хоёр эхийн аль алиныг судалж үзэхэд Монголын уламжлалт бичгийн зохиолоос суралцахын зэрэгцээ, “Гурван улсын үлгэр”, “Улаан асарын […]


Цахар Гэвш Лувсанцүлтимийн Монгол Хэлээр Туурвисан Богд Зонхавын Намтарын Уран Сайхны Онцлог

Д.Наранцэцэг Салбар: Нийгэм Улсын дугаар: 1591 Хамгаалсан он: 2005 Дундад зууны үеэс уламжилж ирсэн монгол намтар зохиолын сонгодог хэлбэрийн нэг болох Богд Зонхавын намтарыг төлөөлүүлэн авч үзсэн нь тохиолдлын хэрэг биш юм. Учир нь энэ зохиол нь бурханы шашны нэгэн урсгал болох шарын шашны чиглэлийг буй болгосон шашны том зүтгэлтэн хүний энэ ба урьдын төрлийг […]


Орчин Үеийн Монголын Дууны Яруу Найргийн Төрөл Зүйлийн Онцлог Зарим Асуудалд 1921-1980

Н.Энхтөр Салбар: Нийгэм Улсын дугаар: 1595 Хамгаалсан он: 2005 Дуу бол ард түмний соёл тухайн нийгмийн материаллаг зүйл болон оюун санааны, мэдлэг ухааны, сэтгэлийн хөдөлгөөний нийтлэг шинжүүдийн цогцлол мөн бөгөөд зөвхөн төрөл бүрийн урлагийг төдийгүй аж төрөх ёс, хүний оршихуйн үндэс, ёс журам, үнэт зүйлс, уламжлал, итгэл бишрэлийн тогтолцоог агуулдаг. Дууны шүлэг нь ихэнхдээ дахилтын […]


Монгол Уран Зохиолын Сентиметаль Урлал Зүйн Өв, Өрнө Дахины Туршлага

Б.Баянаа Салбар: Нийгэм Улсын дугаар: 1596 Хамгаалсан он: 2005 Монгол уран зохиол дахь нэгэн өвөрмөц онцлогтой арга найруулгын үүсэл хөгжлийн түүхийг тодруулан гаргах, уран зохиолын зарим төрөл зүйлийн онцлог нь түүнийг бүтээж туурвисан арга найруулгатай холбоо хамааралтай байх зүй тогтоол, учир шалтгааныг тогтоож, уран зохиолын онолд тус тусад нь авч үздэг төрөл зүйл, арга чиглэл, […]


Бямбын Ринчиний Хүүрнэл Зохиолын Уран Чадвар

О.Шинэбаяр Салбар: Нийгэм Улсын дугаар: 1627 Хамгаалсан он: 2006 Монголын уран зохиолд туурь хийгээд найрууллын төрөл зүйл төлөвшлөө олоход ихэд нөлөө үзүүлсэн Б.Ринчений амьдрал, уран бүтээлийн зам, зохиол туурвилынх нь туршлага, ур чадварыг нь гүнзгийрүүлэн судалж хүүрнэл зохиолын /туурь, найруулал/ онцлог шинж чанарыг тодотгосон нь “Ринчен судлал”-ыг хөгжүүлэхэд нэгэн түлхэц болохын зэрэгцээ энэхүү судлалаар цаашид […]