Үзэмчин Гэдэг Нэрийн Тухай

Чингис хааны 13-р үеийн ач Батмөнх Даян хааны ахмад  хүү Төрволд Хангай уулнаас нүүдэллэн их элсэн говийн өмнө этгээдэд ирж нутагшин суугаад, хожим нь түүний хүү Боди-Алаг залгамжлан эзэлж нутаглан суужээ. Боди-Алагын гуравдагч хөвгүүн Онгон-дурал ноён тус аймгаа “Үзэмчин” хэмээн нэрэлж, баруун зүүн хоёр гар болгон хуваан, ХҮI-ХҮII зууны заагт халхын Сэцэн хаанд захируулжээ. Дараа […]


Монгол Хэлний Зарим Үгийн Гарал Ба Алтай Овгийн Хэлнүүдийн Жишээ

О.Самбуудорж Товч агуулга. Зохиогч энэ өгүүлэлд монгол хэлний “хот”, “хөтөвч, хөтөл, хөтөлбөр”, “ховор, хомс (хомос)”, “үнэр, үнэс(эх), хүнс (хүнэс)”, “хямар-, хярам”, “битүү, бүтэх”, “илүү, үлэмж” зэрэг үгсийн утга, гарлын талаар өгүүлнэ. Тухайлбал “илүү, үлэмж” хэмээх хоёр үгийн нэг гаралтай болохыг үгийн утгын холбоо, “и” эгшгийн нугарлын хууль, үг бүтэх ёс, түүнчлэн нутгийн аялгуу, алтайн овгийн хэлнүүдийн жишээ баримтаар тайлбарлан өгүүлсэн болно. […]


Монгол Хэлэнд Орсон Санскрит Үгийг Судалсан Монголын Эрдэмтдийн Судалгаа

О.Самбуудорж Товч агуулга. Энэ өгүүлэлд монгол хэлэнд орсон санскрит үгийг судалсан монголын эрдэмтдийн судалгааг цаг хугацааны хувьд түрүү үе, дараа үе, одоо үе гэж гурван үед хувааж, эхний хоёр үеийн эрдэмтдийн судалгааг өгүүлэх болно. Монгол хэлэнд орсон санскрит үг, хэллэгийг судлах нь монгол – энэтхэгийн соёлын холбоо, монгол хэлний үгийн сангийн бүрэлдэхүүн, үгийн утга, гарлыг судлахад ихээхэн ач холбогдолтой […]