Монгол Адууны Зүс Шинж Заасан Үгсийн Утга, Бүтэц

Л.Мөнхтөр Салбар: Нийгэм Улсын дугаар: 2147 Хамгаалсан он: 2007 Нэгэн сэдэвт зохиол нь удиртгал, нэгдүгээр бүлэг , хоёрдугаар бүлэг, дүгнэлт, ном зүй , хавсралт сэлтээс бүрдэнэ. Монгол адууны зүс, шинж заасан үгсийн утга, бүтэц нэг сэдэвт бүтээлээр нүүдэлчдийн соёл иргэншлийн түүхэнд онцгой байр эзэлдэг монгол адууны зүс шинжээр дамжуулан хэл соёлын хосолмол судалгаа хийж, улмаар […]


Монгол Хэлний Олон Утгат Үгийн Шинжилгээ

Б.Цэрэндаваа Салбар: Нийгэм Улсын дугаар: 2148 Хамгаалсан он: 2007 Уг зохиол удиртгал, үндсэн гурван бүлэгтэй. Үүнд: Удиртгалд, монгол хэлний олон утгат үгийг судлах болсны учир, судалгааны арга зүй, ач холбогдол зэргийг дурдаад, монгол хэлний олон утгат үгийг судалсан судалгааны тоймыг гаргаж дүгнэлт хийсэн болно. Нэгдүгээр бүлэгт, Олон утгат үгийн хэлшинжлэлийн ерөнхий ойлголт, олон утгат үг […]


Монгол Хэлний Нэр Үгийн Хамаатуулах Ай,түүний Утгыг Япон Хэлэнд Илэрхийлэх Нь

Б.Батсайхан Салбар: Нийгэм Улсын дугаар: 2446 Хамгаалсан он: 2009 Монгол хэлний хэлзүйг судалсан гадаад дотоодын олон эрдэмтдийн бүтээлд нэр үгийн айн хэлзүйн гол шинж болсон хамаатуулах айг судалсаар ирсэн туршлагад тулгуурлан орчин цагийн монгол хэлэнд буй хамаатуулах айн ерөнхий тогтолцоо, уг тогтолцоог үгзүйн аргаар илэрхийлж буй бүтээврүүдийн утга үүрэг, мөн холбоо үг болон хам сэдвийн […]


Цэнгэлийн Тувачуудын Хэлний Онцлог

Х.Гансүх Салбар: Нийгэм Улсын дугаар: 3009 Хамгаалсан он: 2009 Энэхүү судалгааны ажил нь Монгол улсын Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын үндэстний цөөнх тувачуудын нутгийн аялгууны онцлогийг харуулсан. Цэнгэлийн тувачуудын хэл аялгуу нь эртний түрэг болон уйгур хэлний ерөнхий шинжийг хадгалж үлдсэнийг нь болоод авиазүй, үгзүй, хэлзүйн хувьд нийт тува утга зохиолын хэл болон түүний нутгийн аялгуунуудаас […]


Хөрвүүлэх Програмд Зориулсан Монгол Хэлний Судалгаа

Э.Мөнх-Учрал Салбар: Нийгэм Улсын дугаар: 2527 Хамгаалсан он: 2010 Хүнд зориулсан хэлний судалгаа нь ерөнхий тогтолцоог илэрхийлсэн мэдлэг байдаг тул монгол хэлшинжлэлийн уламжлалт судалгаа мөн ийм шинж чанартай хөгжиж ирсэн билээ. Үүнтэй уялдан монгол хэлний үзэгдлийг тогтолцоогоор нь хураангуйлж, тэрхүү тогтолцоогоо хэлний хэрэглээн дэх хамгийн түгээмэл жишээгээр нотолсон байдаг.Харин “хиймэл оюун ухаан” (artificial intelligence ) […]


Монгол Хэлний Хэлц Нэгжийн Бүтэц Утгазүйн Тогтолцоо

Л.Ганчимэг Салбар: Нийгэм Улсын дугаар: 2587 Хамгаалсан он: 2010 Монгол хэлний өвөрмөц хэллэг,хэвшмэл хэллэгийн утгын үүргийг монголчуудын уламжлалт соёл,сэтгэхүй,сэтгэлгээний онцлог буюу тэдний ертөнцийг үзэх үзэл,ертөнцийг таньсан байдлын үүднээс судлан тайлбарлаж,утгазүйн орноор нь зүйлчлэн ангилахад уг ажлын гол агуулга оршино. Та энэхүү диссертацийг Шинжлэх ухаан технологийн сангийн номын санд ирж уншиж болно. Хаяг: МТҮПаркийн 325 тоот […]


Саган Сэцэний “эрдэнийн Товч” – Ийн Эх Бичиг, Үгийн Сангийн Судалгаа

М.Баярсайхан Салбар: Нийгэм Улсын дугаар: 2629 Хамгаалсан он: 2011 Тус ажил нь оршил, удиртгал, дөрвөн бүлэг, дүгнэлт, номзүйг багтаасан ажлын үндсэн хэсэг 160 хуудас бичвэр, “Оноосон нэр”, “Галиг”, “Үгийн хэлхээ” гэсэн гурван хавсралт бүхий нийт гурван дэвтрээс бүрдэнэ. Эрдэнийн товчийн Өргөө эхийн галиг, үгийн хэлхээг хавсралтаар оруулж байгаа боловч, энэ нь уг ажлын үндсэн хэсгийн […]


Дархадын Салбар Аман Аялгууны Онцлог

Д.Туяа Салбар: Нийгэм Улсын дугаар: 2636 Хамгаалсан он: 2011 Нутгийн аялгуу судлаач, доктор (Sc.D), профессор Ж.Цолоогийн “Нутгийн аялгуунуудын өөр хоорондын жижиг сажиг ялгавар төдий бага зүйлийг хүртэл сайтар тодорхойлж чадвал монгол хэлний түүхэн авиазүй, түүхэн хэлзүй, түүхэн үгийн сангийн ээдрээтэй асуудлыг шийдвэрлэж болно”(40:7-р тал) гэсэн санал, доктор (Sc.D), профессор Ш.Чоймаагийн “нутгийн аялгуу утга зохиолын хэлэндээ […]


Монгол Хэлний Ойролцоо Зэргэд, Түүний Утгын Ангилал

Б.Мөнгөнцэцэг Салбар: Нийгэм Улсын дугаар: 2699 Хамгаалсан он: 2012 Бид монгол хэлний ойролцоо зэргэдийг авч үзэхдээ хэлний их нэгжийг бага нэгжтэй нь харьцуулж, тодруулбал, ойролцоо үг, өгүүлбэрийн харьцаанд нь тулгуурлан, хэлний агуулга, хэлбэр ба зогсонги, хөдлөнги дөрвөн талаас диалектик харьцаанд нь авч үзсэн болно. Үүнд: I.1. a) Мэдэгдэхүүний талаас, хуучин үг, ормол үг, нутгийн аялгууны […]


Монгол Хэлний Тогтвортой Нэгжийг Танин Мэдэхүйн Хэлшинжлэлийн Талаас Судалсан Нь. (Монгол Ардын “Ертөнцийн Гурав”-Ын Жишээн Дээр)

С.Энхжаргал Салбар: Нийгэм Улсын дугаар: 2852 Хамгаалсан он: 2012 Аливаа хэлний тогтвортой хэллэгт тухайн хэлээр хэлэлцэгчдийн ертөнцийг үзэх үзэл, ертөнцийг танин мэдсэн мэдлэг ухааны баримт хадгалагдаж байдаг хэмээх үндэслэлээр монгол ардын ертөнцийн гурвыг монголчуудын хэл-соёл-сэтгэлгээний баримт болох тухайд танин мэдэхүйн хэл шинжлэлийн онолын хүрээнд судлав. Танин мэдэхүйн хэлшинжлэлийн хүрээнд ертөнцийн дүр зураг, багц мэдлэг буюу […]