Хэл Шинжлэлийн Үүднээс Нэр Томьёог Боловсронгуй Болгох Асуудалд

Д.Туул Салбар: Нийгэм Улсын дугаар: 1407 Хамгаалсан он: 2004 Эрчим хүчний салбарт хэрэглэж байгаа нэр томьёог хэлзүйн үүднээс задлан шинжилснийхээ дүнд түүнд, үг зүй болон өгүүлбэр зүй нийлэмж үгийн үүднээс тавих шалгуурыг монгол хэлний хууль зүйд тулгуурлан гаргах, харь үгэнд монгол хэлний дагавар залган шинэ үг үүсгэх байдал, орос хэл болон орол хэлээр дамжин орж […]


Орчин Цагийн Монгол Хэлний Нийлэмж Нэр Томьёоны Бүтэц Утгазүйн Судалгаа

Г.Гэрэлмаа Салбар: Нийгэм Улсын дугаар: 1408 Хамгаалсан он: 2004 Монгол нэр томьёо тэр дундаа нийлэмж үгээр бүтсэн нэр томьёог судалсан гадаад дотоодын үе үеийн монголч эрдэмтэдийн хийсэн ерөнхий болон тусгай судалгааг өнөөгийн монгол хэл шинжлэлийн хүрсэн ололтын үүднээс нэгтгэн дүгнэж, үүнтэй холбогдуулан, нийлэмж үгээр бүтсэн монгол хэлний хураангуй болон дэлгэрэнгүй нэр томьёоны утгын тогтолцоог нээн […]


Монгол Бичгийн Дурсгалын Хэлний Судалгаа

Д.Заяабаатар Салбар: Нийгэм Улсын дугаар: 1440 Хамгаалсан он: 2004 1. XIII-XVI зууны монгол бичгийн дурсгалуудад эртний монгол хэлний төлөв байдал хэрхэн хадгалагдсан байдлыг тодруулан тогтоох 2. Сонгодог бичгийн өмнөх монгол бичгийн дурсгалуудын хэлэнд дундад үеийн монгол хэлний шинж рэхэн нөлөөлснийг хэлний баримтаар гаргах 3. Бичгийн дурсгалуудын хэлний шинж дээр тулгуурлан монгол бичгийн хэлний үечлэлийг нарийвчлан […]


Монгол Хэлний Хөндлөнгийн Өгүүлбэртэй Нийлмэл Өгүүлбэртэй Бүтэц Тогтолцоо

Т.Нармандах Салбар: Нийгэм Улсын дугаар: 1442 Хамгаалсан он: 2004 Нийлмэл өгүүлбэр бол аливаа хэлний өгүүлбэрзүйн үндсэн нэгж бөгөөд өгүүлбэрзүйн багтсан түвшний нэгж болох хэлбэржсэн үг, холбоо үг, энгийн өгүүлбэр нь түүний бүрэлдэхүүнд багтаж бүхэл хэсгийн харьцаанд байдаг. Аливаа хэлний нийлмэл өгүүлбэрийн бүрэлдэхүүн хэсгүүд, тэдгээрийн хэлбэрийн болон утгын тал, өгүүлбэрзүйн холбооны тухай асуудал бол нийлмэл өгүүлбэрийг […]


Ага Аман Аялгуу

Т.Цэрмаа Салбар: Нийгэм Улсын дугаар: 1640 Хамгаалсан он: 2006 Ага аман аялгууны эгшиг, гийгүүлэгч авианы тогтолцоо, бүрэлдэхүүн, тэдгээрийн хувилбар, тохиолдох байр, авианы бие биедээ харилцан нөлөөлсөн байдал хийгээд хэлзүйн хэлбэрийн гарал, хувьслын онцлогийг бусад аман аялгуунаас ялган тодорхойлж, улмаар монголын утга зохиолын хэлнээс ялгарах өвөрмөц шинжийг авиазүй, үг зүйн түвшинд тодорхойлов. Та энэхүү диссертацийг Шинжлэх […]


Монгол Хэлний Малын Тухай Үг, Түүгээр Газар Нутагаа Нэрлэсэн Байдалд Хийсэн Үгийн Сан- Утгазүйн Судалгаа

Ч.Батсүрэн Салбар: Нийгэм Улсын дугаар: 1645 Хамгаалсан он: 2006 Монгол хэлний малын тухайт үг, түүгээр газар нутгаа нэрлэсэн байдлын тухай энэ ганц сэдэвт зохиол нь оршил, төгсгөлөөс гадна үндсэн гурван бүлэгтэй. Үүнд: Малын гадаад төрх байдалтай холбоотой үгээр газар нутгаа нэрлэсэн тухай дурдсан I бүлэгт малын бие эрхтнээр болон малын зүс хөдөлгөөн заасан үгсээр нэрлэсэн […]


Түгээмэл Хэлзүйн Зарим Зарчмыг Монгол Хэлнээ Туршин Үзэх Нь

Д.Нямаа Салбар: Нийгэм Улсын дугаар: 1922 Хамгаалсан он: 2006 Н.Чомсийн бүтээлүүд дэх түгээмэл хэлзүйн үндсэн зарчмын дагуу монгол хэлний өгүүлбэрийн хувиргалын дүрмийг гаргахыг оролдлоо. Иймээс Түгээмэл хэл зүй ба монгол хэлний өгүүлбэрийн хувиргал гэсэн сэдэв нь хөдлөнги шинж, тухайлбал, бичих найруулах чадвар эзэмшихэд чухал юм. Та энэхүү диссертацийг Шинжлэх ухаан технологийн сангийн номын санд ирж […]


Орчин Цагийн Монгол Хэлний Ижил Бүтээвэр Үүсэх Зүй Тогтол, Түүний Онцлог

Ч.Соёлмаа Салбар: Нийгэм Улсын дугаар: 1923 Хамгаалсан он: 2006 1.Орчин цагийн монгол хэлний ижил бүтээврийг тусгайлан судлах нь үгзүйн судлалд төдийгүй, үгийн сан судлал, найруулгазүйн судлалд тодорхой хэмжээгээр нэмэр хандив болохын зэрэгцээ утга судлалын салбарт бүтээврийн утга, ялангуяа залгавар бүтээврийн утгыг тодорхой болгоход хувь нэмэр болох болов уу гэж санаж байна. 2.Түүнчлэн ижил бүтээврийг судалсанаар […]


Монгол Хэлний Гийгүүлэгч Авианы Тогтолцоо Ба Хувьсал

Т.Саранчимэг Салбар: Нийгэм Улсын дугаар: 1288 Хамгаалсан он: 2007 Монгол хэлний гийгүүлэгч авианы бүтэц тогтолцооны тухай ажиглалт судалгаа нь бичгийн дурсгалуудын материал дээр тулгуурлан хэлний хөгжлийн өөр өөр үеийн онцлог шинжийг хам цагийнх нь түвшинд тодорхойлж, улмаар тэдгээрийг өөр хооронд нь харьцуулан цуваа цагийн эргэлтэд гарсан хувьсал өөрчлөлтүүдийг тодорхойлон гаргалаа. Мөн энд бичгийн дурсгалуудын хэлээр […]


Монгол Хэлний Нутгийн Аялгуунуудын Авианы Харьцуулал

Г.Батзаяа Салбар: Нийгэм Улсын дугаар: 2107 Хамгаалсан он: 2007 Энэхүү нэг сэдэвт зохиол нь удиртгал, тэргүүн ба дэд бүлэг, ерөнхий дүгнэлт, номзүй хавсралтуудаас бүрдэнэ. Нутгийн аялгуу судлал нь асар их судлагдахуун, арвин судалгаа бүхий хэл шинжлэлийн чухал нэг салбар билээ. XIX зууны сүүлийн хагасаас эхлээд эдүгээ хүртэл зуу гаруй жилийн турш олон арван эрдэмтэн монгол […]