Орчин Цагийн Монгол Хэлий Үйл Үгийн Захирах Тогтолцоо

Л.Жумдаан Салбар:Нийгэм Улсын дугаар: 1142 Хамгаалсан он: 2000 Судалгааны ажлын зорилго зорилт: Монгол хэлний үйл үгийн захирах холбоо, захирах чадварыг хэлзүй /үгзүй,өгүүлбэрзүй/-н төвшинд авч судлан үйл үгийн захирах тогтолцоог гаргах, захирах айг нээн илрүүлэхийг гол зорилгоо болгосон уул ганц сэдэвт зохиолд өөр хоорондоо нягт уялдаа холбоо бүхий дараахи зорилтуудыг шийдэхийг хичээсэн болно. Үүнд: -монгол хэлний […]


Монгол Хэлний Үндэсний Онцлог Бүхий Үгсийн Үгийн Сан-Утга Зүйн Судалгаа

Г.Томтогтох Салбар:Нийгэм Улсын дугаар: 1093 Хамгаалсан он: 2000 Энэхүү судалгаанд монголын тухай өвөрмөц онцлогийг үгийн сангийн хүрээнд хамарч, үндэсний онцлог бүхий үгсийн үгийн сан-утга зүй болон орчуулгын зарим асуудлыг хөндсөн юм. Хэл бодит байдал, хэл нийгэм, хэл соёлын харилцан хамаарлыг монгол хэлний үгийн хүрээнд авч үзсэн. Чингэхдээ үндэсний онцлог бүхий үгсийг үгийн сангийн биеэ даасан […]


Орчин Цагийн Монгол Хэлний Өгүүлбэрзүйн Бүтэц, Тогтолцоо Ба Утга

И.Өнөрзул Салбар: Нийгэм Улсын дугаар: 1097 Хамгаалсан он: 2000 Монгол хэлний хэлц нь шууд нэрлэлтийн ерийн өгүүлбэр зүйн бүтэц, нэгжүүд, тогтолцоотой адилсах талтай шаталсан тогтолцоотйо, тогтолцоонд хамаарах асуудлууд нь интеграцичилагдах шинжтэй гэж үзэж байна. Монгол хэлний янз бүрийн бүтэц, загвартай хэлцүүд шууд бус нэрлэлт бүхий өгүүлбэрийг бүтээх үүрэгтэй. Шууд бус нэрлэлт бүхий өгүүлбэрийн бүтэц, утгаар […]


Араб Үсгийн Монгол Дурсгалуудын Хэлний Түүхэн Судалгаа

Г.Цэцэгдарь Салбар: Нийгэм Улсын дугаар: 1755 Хамгаалсан он: 2001 ХIҮ-ХҮ зууны үеийн монгол ярианы хэлийг тэр үеийн перс эрдэмтэд тэмдэглэн үлдээсэн нь эдүгээ хэл шинжлэлийн үнэтэй чухал материал болж байна. Араб толь бичгийн тогтсон загвар дээр тулгуурлан олон хэлний толь бичиг зохиох уламжлал Перст эртнээс тогтсон байжээ. Эдүгээ бидний үед дундад үеийн монгол хэлний үндсэн […]


Ордос Аман Аялгууны Үгийн Сангийн Судалгаа

Н.Батжаргал Салбар: Нийгэм Улсын дугаар: 1187 Хамгаалсан он: 2001 Энэхүү ганц сэдэвт зохиолд урьдын эрдэмтдээс ордос аман аялгууны талаар шинжлэх ухааны эргэлтэд оруулсан баримт хэрэглэгдэхүүн болоод мөн өөрийн цуглуулагад тулгуурлан ордос аман аялгууны а үгийн сангаас түүхэн буюу хуучин үг, мөн онцгой үгийг судалсан нь цааши д монгол хэлний түүхэн үгийн сан судлал, нутгийн аягууны […]


Монгол Хэлний Нөхцөл Бүтээврийн Үгзүйн Түүхэн Хувьсал

М.Саруул-Эрдэнэ Салбар: Нийгэм Улсын дугаар: 1238 Хамгаалсан он: 2002 Судалгааны ажлын зорилго: Бид судалгаандаа үндсэн хоёр зорилгыг тавьж ажилласан болно. Үүнд 1-рт Монгол хэлний нэгж нөхцөлүүдийн гарал, хувьслыг тодорхойлох, 2-рт үүнийхээ үндсэн дээр ерөөс монгол хэлний нийт нөхцөл бүтээврийн бий болох, хөгжих, хадгалагдах, мөхөх зүй тогтлыг илрүүлэх. Ийнхүү нэгж нөхцөлүүдийн хувьслаас нийт нөхцөлийн хувьслын ерөнхий […]


Монгол Хэлний Этгээд Үг, Хэллэгийн Үгийн Сангийн Онцлог

С.Сүхээ Салбар: Нийгэм Улсын дугаар: 1371 Хамгаалсан он: 2003 Энэ ажил нь хэл шинжлэлийн түүхэн уламжлал, шинэчлэл, бодит байдал, учир шалтгааны холбоог судлагдахуун болгосон учир монгол хэлний этгээд үг хэллэгийг зөвхөн үгийн сангийн онцлог асуудлыг судлах зорилго болгон тавьсан судалгаа юм. Иймээс этгээд үг хэллэгийн бүтэц, болзмол хэл болсон дүрслэг үг, түүнд өгөх тайлбар, этгээд […]


Европын Олон Хэлнээс Монгол Хэлэнд Орсон Үг, Түүний Өвөрмөц Онцлог

Г.Даваажав Салбар: Нийгэм Улсын дугаар: 1375 Хамгаалсан он: 2003 Дэлхий нийтээрээ даяаршиж буй энэ үед ормол үгийг хэрэглэх, журамлах, зөвлөмж боловсруулах нь орон бүр тэр дундаа монгол хэл шинжлэлийн тулгамдсан зорилтын нэг болж байна. Туйлшралаас чөлөөтэй зөвлөмж боловсруулахын тул эхлээд хэрэглэж байсан үг хэллэг, дараа нь орж ирж байга үг хэллэг, хэлц, нэр томёог сайтар […]


Орчин Цагийн Монгол Хэлний Жинхэнэ Хүншүүлсэн Утгын Судалгаа

Б.Даваасүрэн Салбар: Нийгэм Улсын дугаар: 1378 Хамгаалсан он: 2003 Их дээд сургуулийн мэргэжлийн ангид үзэх үгийн сангийн судлал, утга судлал, мөн орчуулгын хичээлийн холбогдох хэсэгт хэрэглэгдэхүүн болгон үзэж болно. Орчин цагийн монгол хэлний утга шилжсэн нэрийн судалгааг хийх бүрэн боломжтой гэж үзнэ. Монгол хэлний орчуулгын болон тайлбар толь, мөн яруу үгийн тусгай толь зохиоход ашиглаж […]


Монгол Хэлний Нийлмэл Үг, Түүний Бүтэц, Утгын Тогтолцоо

Б.Шижээ Салбар: Нийгэм Улсын дугаар: 1324 Хамгаалсан он: 2004 Орчин цагийн монгол хэлний үг бүтээх ёс, үгсийн сан баяжих арг замын тухайд нийлмэл үгийн бүтэц, утгын тогтоцооны асуудлыг хам ба цуваа цагийн үүднээс судалж, үг бүтээх арга, үгсийн сан баяжихад эзлэх байр, идэвхжих зүй тогтол, гадаад дотоод хүчин зүйл, эерэг сөрөг тал, бүтэц утгын тогтолцоог […]