Орчин Цагийн Монгол, Франц Хэлний Эгшиг Авиаг Туршилт Авиазүйн Аргаар Зэрэгцүүлэн Судлах Нь

С.Булгантамир Салбар: Нийгэм Улсын дугаар: 3385 Хамгаалсан он: 2016 Шинжлэх ухаан, техник технологийн хөгжлийг даган хэлний үзэгдэл, түүний мөн чанарыг судлахад мөн, ерөнхий хэлшинжлэл (linguistics), цахим хэлшинжлэл (computational linguistics), зэрэгцүүлсэн авиазүй, авиалбарзүй (comparative phonetics and phonology) зэрэг олон салбарт туршилт авиазүйн судалгааны үр дүнг ашиглаж байна. Нөгөөтэйгүүр, 1990-ээд оноос хойш цаг үеийн шаардлагаар хэсэг зуур зогсонги […]


Орчин Цагийн Монгол Хэлний Үг Бүтээх Дагаврын Байрлалын Судалгаа

Ж.Ганбаатар Салбар: Нийгэм Улсын дугаар: 3383 Хамгаалсан он: 2016 Монгол хэл бол угтвар, оруулбар байхгүй, язгуураас хойш нэг чигийн харьцаанд үг нь бүтэж, хувилдаг залгамал хэл билээ. Язгуурын араас угсран орох залгавар бүтээврүүд нь үгийн бүтцэд эзлэх өөрийн байр, хэлний тогтолцоонд гүйцэтгэх үүрэгтэй байдаг. Тиймээс үгийн бүтэц дэх бүтээврүүдийн байрлалыг дураар өөрчилж болдоггүй. Гэвч сүүлийн жилүүдэд […]


Монгол Хэлний Хоршоо Үгийн Бүтэц, Утгын Судалгаа

Р.Сарангэрэл Салбар: Нийгэм Улсын дугаар: 3367 Хамгаалсан он: 2016 Монгол хэлний хоршоо үг утгыг ерөнхийлөх, утгын хүрээг тэлэх, найруулгыг тэгш хэмт, сонсголонтой болгох, юмс үзэгдлийн учир шалтгааны холбоог тусгах ухагдахуун хоорондын харьцааг илэрхийлэх, монгол үндэстний сэтгэлгээний хэв шинж (соёлын дүр зураг)-ийг тусгасан үгийн сан өгүүлбэр зүйн дундын нэгж юм. Мөн монгол хэлний хоршоо үг монгол үндэстний […]


Зүйр Цэцэн Үгийг Хэлний Соёл Судлалын Хүрээнд Судалсан Нь /үнэлэмжийн Жишээн Дээр/

Б.Мөнхцоож Салбар: Нийгэм Улсын дугаар: 3412 Хамгаалсан он: 2016 Зүйр цэцэн үгийг хэлний соёл судлалын хүрээнд судалсан нь (үнэлэмжийн жишээн дээр) диссертаци нь удиртгал, үндсэн гурван бүлэг, зургаан дэд бүлэг, дүгнэлт, ном зүйгээс бүрдэнэ. Нэгдүгээр бүлэгт үнэлэмжийн талаарх гадаад, дотоодын эрдэмтдийн үзэл баримтлалыг судалж судалгааны ажлынхаа арга зүйг тодорхойлов. Үнэлэмжийг философид мөн чанар талаас нь судалдаг, […]


Шинжлэх Ухааны Аман Ярианд Дайвар Үгийг Хэрэглэсэн Нь

Б.Аюурзана Салбар: Нийгэм Улсын дугаар: 3284 Хамгаалсан он: 2015 Орчин цагийн монгол хэлнээ дайвар үг буюу орон цагийн нэрийн талаар хийсэн судалгаа нэлээд байдаг хэдий ч шинжлэх ухааны бичгийн хийгээд ярианы хэлний хэм хэмжээ, бүтэц хавсарсан нэлээд төвөгтэй үзэл болох шинжлэх ухааны аман ярианд дайвар үгийг хэрэглэх талаар хийсэн судалгаа огт байхгүй байна. Шинжлэх ухааны […]


Монгол Хэлний Их Тайлбар Толийн Гар Утасны Хувилбарын Нээлт Боллоо.

Монгол хэлний их тайлбар толийн гар утасны хувилбарын нээлт Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д боллоо. Нээлтэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн ЭША, доктор Т.Пүрэвсүрэн, “Unlimited idea” ХХК-ийн захирал Х.Эрдэнэбаяр нар оролцлоо. Монгол хэлний их тайлбар толийн гар утасны хувилбарыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан танилцуулсан юм. Тэрээр хэлэхдээ “Та бүхний энэ өдрийн […]


“Үгийн Утга Учир”-Ийн Үнэ Цэнэ

Доктор Т.Пүрэвсүрэн Нэрт эрдэмтэн, академич Ринчен гуай 1950 онд бичсэн “Үгийн утга учир” хэмээх өгүүлэлдээ “Бид цөм, монгол үгээр хэлэлцдэг. Тэгэхдээ, бид хэлээ мэддэг гэж хэлэлцдэг, боддог шүү дээ. Гэтэл бид, өөрийнхөө хэлний чухам хэчнээн үг мэддэг бол? гэж өөртөө асуулт тавьж болно.” /Ринчен Б. 1950. х.29/ хэмээн бичсэн цаг үеэс хойш үе үеийн эрдэмтэд […]


Төрөл Хэлний Жишсэн Судалгаа

Удирдагч: Л.Болд Салбар: Нийгэм Улсын дугаар: 201300050 Тайлангийн төрөл: Сэдэвт ажил Хугацаа: 2011 – 2013 Түлхүүр үгс: Алтай хэл шинжлэл, монгол-түрэг хэлний харьцуулсан судалгаа, монгол-манж хэлний харьцуулсан судалгаа, Дэлхийн олон хэлийг ангилах талаар хэл шинжээчид түүхэн үүднээс ангилах, хэлзүйн шинж дээр нь тулгуурлан ангилах гэсэн харилцан бие биеэ үгүйсгэсэн эсрэг тэсрэг хоёр онолын нэгийг нь […]


Түвд,монгол Хэл Бичиг,сурвалжийн Харьцуулсан Судалгаа

Удирдагч: Э.Пүрэвжав Салбар: Нийгэм Улсын дугаар: 201300051 Тайлангийн төрөл: Сэдэвт ажил Хугацаа: 2011 – 2013 Түлхүүр үгс: Төвд судлал, бар хэвлэл, Заяын санъиг, Тодорхой толь, Мяларайба, буман дуулал, төвд бүртгэл, Ногоон дара эх Энэхүү сэдэвт ажлыг 5 дэд сэдвийн хүрээнд хийж гүйцэтгэлээ 1. “Монгол модон барын ном хэвлэлийн тойм” сэдэвт ажлыг Р.Отгонбаатар. 2. “Мяларайбын буман […]


Монгол Хэлний Үгзүй, Үгийн Сангийн Суурь Судалгаа

Удирдагч: Д.Төмөртогоо Салбар: Нийгэм Улсын дугаар: 201300052 Тайлангийн төрөл: Сэдэвт ажил Хугацаа: 2011 – 2013 Түлхүүр үгс: Монгол хэл, үгийн бүтэц, үгийн сан, зөв бичих дүрэм, хэл бичиг, этгээд үг хэллэг Тухайн төсөл нь “Монгол хэлний үгийн бүтэц”, “Монгол хэлний үгийн сангийн судлал” гэсэн үндсэн хоёр хэсэгтэй бөгөөд хэсэг бүр нь дэд сэдвүүдтэй болно. Монгол […]