Монголын Түүхийн Тод Бичгийн Сурвалжууд

Н.Сүхбаатар Салбар: Нийгэм Улсын дугаар: 1554 Хамгаалсан он: 2005 XVII-XX зууны эхэн үеийн Монголын болон ойрад монголчуудын түүхийг судлахад мэдээ баримтын хувьд ач холбогдолтой сурвалжуудыг тусгайлан урьд өмнө судалгаа шинжилгээний тодорхой бус олон асуудлыг тодруулахыг оролдов. Тод бичгээр угийн бичиг, гэрийн үеийн түүхийг судалснаар ойрад монголчуудын үр хойчис, залуу үеийнхэн өөрсдийн өвөг дээдсийн үе сүлжлээ […]


Их Монгол Улсын Үеийн Улс Төрийн Сэтгэлгээ, Үнэт Зүйлсийн Зарим Асуудал

Д.Ганбат Салбар: Нийгэм Улсын дугаар: 1568 Хамгаалсан он: 2005 Монгол түүхийн судалгаа тэр дундаа XIII зуунтай холбогдох улс төрийн түүхэн цаг үеийн сэдэв нь өнөө үед судлаачдын анхаарлыг татаж, энэ чиглэлээр багагүй зүйл хийгдсэн боловч үнэн хэрэгтээ энэ нь монголын түүхэн он цагийг улируулан судалсан шинжтэй өөрөөр хэлбэл түүхчилсэн судалгаанаас төдийлөн хэтрэхгүй байгаа нь үнэнтэй […]


Чингис Хааны Засан Тохинуулах Үйл Ажиллагаа Ба Даяаршлын Асуудал

Ж.Заанхүү Салбар: Нийгэм Улсын дугаар: 2116 Хамгаалсан он: 2007 Энэ бүтээл нь оршил, гурван бүлэг, дүгнэлт, номзүйгээс бүрдэнэ. XIII зууны үед Их Монгол Улс, Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулсан Чингис хааны дэлхий дахиныг засан тохинуулах үйл ажиллагааны онцлог, ач холбогдол, түүнийг орчин үеийн даяаршлын үйл явцтай холбон үзүүлэхийг судалгааныхаа зорилго болгов. XIII зууны Монголын нийгмийн […]


Лигдэнхутагт Хааны Намтар, Нийгэм Улс Төрийн Үйл Ажиллагаа

Ц.Энхээ Салбар: Нийгэм Улсын дугаар: 2276 Хамгаалсан он: 2008 Ерөнхий үндэслэл, гурван бүлэг, зургаан зүйл, дүгнэлт, хавсралт, ном зүй гэсэн бүтэцтэй 152 тал нүүр бүхий зохиол болно. Лигдэн хааны намтар, үйл ажиллагааг нэгтгэн судалсны дүнд XVII зууны эхэн үеийн Монголын нийгэм, улс төр, шашин, соёлын төлөв байдал хийгээд Монголын сүүлчийн их хааны нийгэм, улс төрийн […]


Монголын Эзэнт Улсын Зоосон Мөнгө Ба Хаадын Овгийн Тамга Xiii-Xiv Зуун

Б.Нямаа Салбар: Нийгэм Улсын дугаар: 2333 Хамгаалсан он: 2008 Диссертаци нь удиртгал, гурван үндсэн бүлэг, арван долоон зүйл, дүгнэлт, номзүй гэсэн бүтэцтэй, 40-45 мөрөөр бичсэн 172 тал нүүр бүхий нэг сэдэвт зохиол болно.Энэ ажил монголын нумизматийн судлалд сүүлийн жилүүдэд хийж байгаа нэгэн сэдэвт ганц ажил,тэр тусмаа ИХ Монгол улсын зоосон мөнгөний талаар үүнээс өөр судалгаа […]


Монголын Эртний Түүхийн Судалгаа, Түүх Бичлэг /мэө Iii Зуун Хүртэл/

С.Өлзийбаяр Салбар: Нийгэм Улсын дугаар: 2535 Хамгаалсан он: 2010 Тус зохиол нь Монгол нутагт хүн оршин амьдрах болсон цагаас анхны төр байгуулагдах хүртэлх үе буюу хүй нэгдлийн үе, оршил түүхийн үе, ураг төрлийн байгууллын үе гэх мэтээр нэрлэгддэг Монголын эртний түүхийн нэн чухал үеийн түүхийн судалгаанд түүх бичлэгийн судалгаа хийж, үнэлэлт, дүгнэлт өгөх гэсэн оролдлого […]


Ломигийн “Монгол Боржигид Овгийн Түүх” /1735/ Хэмээх Монгол Түүхэн Сурвалжийн Судалгаа

Д.Оюун-Эрдэнэ Салбар: Нийгэм Улсын дугаар: 2761 Хамгаалсан он: 2012 Тус судалгааны ажилд монголын түүхэн чухал сурвалжуудын нэг болох 1735 онд зохиогдсон “Монгол боржигид овгийн түүх” хэмээх түүхийн сурвалж бичгийг сурвалж бичгийн ухааны үүднээс судлахдаа голдуу түүний зохиогч болон дахин туурвигчийн тухай, сурвалжийн агуулга, бүтэц, бусад сурвалж бичигтэй харьцуулсан судалгаа, эрдэм шинжилгээний галиг, үгийн тайлбар, нэрийн […]


Vi-X Зууны Монгол Аймгууд (Түүх-Угсаа Гарвалын Шинжилгээ)

Б.Батсүрэн Салбар: Нийгэм Улсын дугаар: 2782 Хамгаалсан он: 2012 Түүхийн ухааны докторын (Ph.D) зэрэг горилсон «VI-X зууны монгол аймгууд (түүх-угсаа гарвалын шинжилгээ)» сэдэвт ажилд Жоужаний хаант улс мөхсний дараа Төв Ази, Монгол нутагт болж өнгөрсөн түүх-угсаатны үйл явцын зарим асуудлыг тусгахыг оролдсон юм. Зэрэг горилсон бүтээлийн нэгдүгээр бүлэгт дундад эртний монголчуудын түүхийн судалгааны хэдэн сэдвийг […]


Монгол Улсын Тувачууд (Түүх-Угсаатны Зүйн Судалгаа)

Б.Баатархүү Салбар: Нийгэм Улсын дугаар: 2783 Хамгаалсан он: 2012 Түүхийн ухааны докторын (Ph.D) зэрэг горилсон «Монгол улсын тувачууд (түүх-угсаатны зүйн судалгаа)» сэдэвт ажилд Монгол угсаатны, тэр дундаа Ойрад монголчуудын нэгэн салшгүй хэсэг болох Алтайн тувачуудын угсаа түүх, уламжлалт ахуй, соёлын талаар түүхэн сурвалж, судалгааны зохиол, угсаатны зүйн хээрийн шинжилгээнд тулгуурлан хөндсөн. Эхний бүлэгт тувачуудын өвөг […]


Xviii-Xix Зууны Монголын Түүх Бичлэг

Д.Баярсайхан Салбар: Нийгэм Улсын дугаар: 2917 Хамгаалсан он: 2013 “ХҮШ-Х1Х зууны монголын түүх бичлэг” сэдэвт тус докторын зэрэг горилсон бүтээл нь бүтцийн хувьд Удиртгал. Үндсэн 3 бүлэг, 8 зүйл, Дүгнэлт, Хавсралт, Ном зүй гэсэн хэсгээс бүрдэнэ. Удиртгал хэсэгт тус сэдвийг судлах үндэслэл, судалгааны ажлын зорилго, зорилт, судалгааны ажлын шинэлэг тал, судалгааны ажлын судлагдахуун, сэдвийн судлагдсан […]