Хятад, Монголын Технологи Нэвтрүүлэх Инновацийн Хамтын Ажиллагааны Хурал Болов

Хятад-Монголын анхдугаар экспо-2015 арга хэмжээний хүрээнд Хятад, Монголын технологи нэвтрүүлэх инновацийн хамтын ажиллагааны хурал 23-нд Өвөр Монголын олон улсын үзэсгэлэнгийн төвд боллоо. Хуралд БНХАУ-ын Шинжлэх Ухаан Технологийн Яам, холбогдох муж орны Шинжлэх Ухааны Танхим, их дээд сургууль, дэвшилтэт технологи нэвтрүүлсэн аж ахуйн нэгжийн төлөөлөгчид Монгол улсын БСШУ-ны яам, Шинжлэх Ухааны хүрээлэн, холбогдох их дээд сургуулийн […]


Монгол Сурвалж Бичгийн Судлал Олон Улсын Эрдэм Шинжилгээний Бага Хурал Амжилттай Боллоо

МУ-ын Боловсрол соёл, шинжлэх ухааны яам, МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэн, ШУС-ийн Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхим хамтран 2015 оны 8 дугаар сарын 21нд Монгол-Япон Төвийн хурлын их танхимд “МОНГОЛ СУРВАЛЖ БИЧГИЙН СУДЛАЛ” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгууллаа. Энэ хурлаар эрдэмтэн судлаач нар монголын судлал түүний дотор сурвалж судлалын чиглэлээр өөрсдийн хийсэн шинэхэн […]


“ертөнцийн Хязгаар Дахь Сарны Гэрэл” Номын Судлан Ярилцах Хурал Боллоо

Бээжингийн Төвийн үндэстний их сургуулийн монгол хэл утга зохиолын салбарын профессор, докторантын удирдагч багш, “Боржигин” шагналт зохиолч Мянгад Эрдэмтийн “Ертөнцийн хязгаар дахь сарны гэрэл” номын судлан ярилцах хурал 2015 оны 5-р сарын 17-нд Төвийн Үндэстний Их Сургуульд боллоо. “Ертөнцийн хязгаар дахь сарны гэрэл” ном бол Мянгад Эрдэмт багшийн Шиньжяний Монгол Хүрээ Шяньд аж төрөн амьдарч […]

9681e2c0c8e0487ead41b18f6b0e8a07

“монгол Нүүдэл Соёл” Номын Талаар Хөххотод Лекц Уншжээ

Дорно дахины ардын утга зохиол судлаач, Бээжингийн их сургуулийн профессор Дулаан сүүлийн үеийн шинэ уран бүтээл болох “Монгол нүүдэл соёл” номын талаар энэ сарын 27-ний өдөр Хөххотод лекц уншиж, уншигчидтай уулзалт хийжээ. ӨМ-ын их сургуулийн профессор, Монгол түүх судлаач Цэмэддорж , ӨМ-ын нэрт орчуулагч Хадачган зэрэг эрдэмтэн судлаачид, оюутан залуучууд болон уншигчид профессор Дулааны лекцийг […]


“монголчуудын Соёлын Өв: Гар Бичмэл, Архивын Баримтын Цуглуулга” Олон Улсын Эрдэм Шинжилгээний Хурал Болно

Хятадын Олон Улсын Радио (GMT+08:00) 2015-04-18 16:05:58 2015 оны 4 дүгээр сарын 17-нд Өвөр Монголын Их Сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн хурлын танхимд Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн мэргэжилтэн, яруу найрагч До.Болдхуягийн эмхэтгэсэн “Өвөр Монголын яруу найргийн дээжис” номын судлан ярилцах хурал амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү судлан ярилцах хурлыг Хятадын Олон Улсын Радиогийн […]


“монголчуудын Соёлын Өв: Гар Бичмэл, Архивын Баримтын Цуглуулга” Олон Улсын Эрдэм Шинжилгээний Хурал Болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Оросын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн хамтран 2 дахь удаагаа зохион байгуулж буй “Монголчуудын соёлын өв: гар бичмэл, архивын баримтын цуглуулга” олон улсын эрдэм шинжилгээний хурал 4 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Хурал ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 3 дугаар давхарын хурлын танхимд, хурлын […]


“өвөр Монголын Яруу Найргийн Дээжис” Номын Бээжин Хот Дахь Нээлтийн Ёслол Болов

CRI (GMT+08:00) 2015-03-21 18:12:30 Өнөөдөр 10 цагт Төвийн Үндэстний их сургуульд Хятадын Олон Улсын Радиогийн гадаад мэргэжилтэн, МУСТА, Болор цомын эзэн яруу найрагч, түүхийн ухааны доктор До.Болдхуягийн эмхэтгэсэн “Өвөр Монголын яруу найргийн дээжис” номын Бээжин хот дахь нээлт ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Нээлтийн ёслолд Өвөр Монголын болон Монгол улсын утга зохиол судлаач, зохиолчид, ХОУР, Төвийн […]

60bf7f95f1f24080be36df19e28055ac

Монгол Улсын Шуа Болон Өмбис Хамтын Ажиллагааны Гэрээ Байгууллаа

2015.03.25-нд ӨМБИС-ийн захирал Юн Гуо Хун Монгол улсын Шинжлэх ухааны академийн эрдэмтэн, төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, судалгааны хэд хэдэн төсөл дээр хамтран ажиллахаар болов. ӨМБИС-ийн захирал Юн Гуо Хун, МУ-ын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, академич Л.Болд нар хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд “Монгол судлалын нэвтэрхий толь (ардын аман зохиол)”, “Монгол ардын ёс заншлын харьцуулсан […]


“монгол Хэлний Цахим Тайлбар Толь” Нээлтээ Хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, түүний үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Информатикийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын хамтран гүйцэтгэж буй Монгол хэлний цахим их тайлбар толийн эхний хувилбар бэлэн болсныг танилцуулах үйл ажиллагаа өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. Монгол хэлний цахим их тайлбар толь бүтээх ажлын явцын талаар ШУА-ийн Хэл […]


Турк-Монгол Судлалын Асуудлаар Эрдэм Шинжилгээний Хурал Болов

Бүгд Найрамдах Турк Улсын Гази их сургуульд  аравдугаар сарын 24-нд Турк-Монгол судлалын асуудлаар эрдэм шинжилгээний бага хурал болов. Хурлыг тус сургуулийн ректор, доктор, профессор Сулейман Буюукбербер, Турк судлалын төвийн захирал, доктор, профессор Хулиа Касаролу Ченгел нар нээж, Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор, дэд профессор Б.Батхишиг Монгол, Туркийн харилцааны […]