Хүүхдийн Уран Зохиолыг Үндэслэгч

Агуулгын товч: Өгүүлэлд С.Буяннэмэхийн намтрыг нэлээд бүрэн хэмжээгээр товчоолон гаргаж, түүний 1927 онд Зөвлөлт-Буриадын эрдмийн хүрээлэнгийн захиалгаар бичсэн “Багачуудын баясгалант бичиг” тухай өгүүлнэ. Цоморлигт буй арван үлгэр-өгүүллэгийн агуулгыг дэлгэрэнгүй илэрхийлэн эдгээр нь аль ч насны хүүхдийн сэтгэхүйн онцлогт тохирсон, бичлэгийн хувьд энгийн, дүрслэлийн хувьд уламжлалт монгол сэтгэлгээний залгамж болсон, хүмүүжил, танин мэдэхүйн ач холбогдолтойг харуулсан […]


IMG_0072(2)

Эрдэмтэн Халтарын Лувсанбалданы Эрдэм Судлалын Бүтээл

Түлхүүр үгс: Х.Лувсанбалдан, Ачлалт ном, Намхайжамц, тод үсэг, Морины шинжийн судар, үгийн сан, нутгийн аялгуу 0. Удиртгал. Монгол хэл шинжлэлийн ахмад үеийн нэртэй эрдэмтдийн нэг хэл шинжлэл, угсаатны зүй, аман зохиол судлалтан, Хэл бичгийн ухааны доктор Халтарын Лувсанбалданы мэндэлсний 90 жилийн ой 2015 онд тохиож байна. Халтарын Лувсанбалдан 1925 оны 5 сарын 14-ний өдөр одоогийн […]


Б.я.владимирцов Ба Монгол Орон (Б.я.владимирцовын Мэндэлсний 130 Жилийн Ойд)

Монголч эрдэмтэн Б.Я.Владимирцов нь Монголын түүх, хэл, утга зохиол, бичгийн дурсгал, угсаатны зүйг тусгайлан судалсан төдийгүй өргөн хүрээтэй эрдэм шинжилгээний бүтээлүүдээрээ түрэг судлал, буддын судлалд ч дорвитой хувь нэмэр оруулсан эрдэмтэн байсныг түүний бүтээл туурвилууд гэрчлэн харуулж байна. Мөн их сургуулиа төгссөнөөсөө хойш насан эцэслэх хүртлээ төрөлх сургуульдаа багшилж хожмын нэр хүнд бүхий олон монголч […]

vladimircov

Академич Бямбын Ринчений Нэр Томьёо Судлалд Оруулсан Хувь Нэмэр

Академич Б.Ринчений ажил амьдрал 1924 онд байгуулагдсан “Улсын нэр томьёоны комисс”-той салшгүй холбоотой явж иржээ. Тэрээр 1927 онд ЗХУ-ын Ленинград хотын Дорно дахины судлалын инстутыг төгсч ирээд Судар бичгийн хүрээлэнгийн дуун ухааны тасагт оюутнаар / эрдэм шинжилгээний ажилтан/ орж ажиллан “Монгол шунхан Ганжуур”- ын бүрэн гарчиг хийж эхэлсэн цаг үеэс дорно дахины нэр томьёо, мэдлэг […]


Домог Болон Хайрлагдсан Б.ринчен

“Монгол хошин шог ярианы дээж” бүтээлийг 2001 онд академич Х.Сампилдэндэвийн хамт хэвлүүлж билээ. Уг бүтээлд эрт цагаас монголчуудын дунд түгэн дэлгэрсэн Далан худалч, бадарчны явган шогоос авахуулаад орчин цагийн аман зохиолын чухал нэгэн төрөл болох хошин шог яриаг ч дээжлэн оруулсан юм. Хошин шог яриа нь аман зохиолын хүүрнэл хэлбэрт багтдаг бөгөөд дэлхий дахинд маш […]


Соёлын Жинчин, Билиг Танхай Дуун Хөрвүүлэгч, Гүүш Б.ринчен

Нэрт эрдэмтэн, академич Б.Ринчен “Орчуулга бол нэг хэлнээс нөгөө хэлнээ буулгаж буй механик ажил биш. Орчуулга бол бүтээлч хөдөлмөр, агуу их мэдлэг, хүч хөдөлмөр шаарддаг юм” гэж хэлсэн байдаг. Б.Ринчен нь “орчуулга” хэмээх энэ адармаатай атлаа буянтай үйлээр монголын ард түмнийг дэлхийн соёл боловсролтой танилцуулж, басхүү өөрийн орны өв соёлыг дэлхий дахинд сурталчлан таниулж, монгол […]


Монгол Шүлгийн Онол Судлаач, Зохист Аялгууг Эрхэмлэгч, Яруу Найрагч, Түмэн Шүлгийн Нэрт Төлөөлөгч Мөн

Б.Ринчен бол Монголын орчин үеийнуран зохиолыг үндэслэгчдийн нэг, “Хувьсгалын уран зохиолч нарын бүлгэм”-ийн анхны гишүүдийн нэг юм. Монголын уран зохиолын түүхэнд Б.Ринчен нь зохиолч, яруу найрагч, кино зохиолч, шүүмжлэгч, сэтгүүлч, орчуулагч, судлаач зэрэг олон талын баялаг өвийг үлдээжээ. Б.Ринчен нь уран бүтээлээ яруу найргаар эхэлсэн төдийгүй, ерөөсөө монгол хэлний зүй судалж байх үеэсээ монгол шүлгийн […]


Монгол Ард Улсын Угсаатны Судлал-Хэл Шинжлэлийн Атлас

Монгол улсад анх удаа 1979 онд Шинжлэх ухааны Академиас эрхлэн Монголын угсаатны судлал-хэл шинжлэлийн атласыг хэвлүүлжээ. Энэхүү тэргүүн, дэд боть буюу I, II ботийн ерөнхий редактор нь доктор, профессор академич Б.Ринчен байлаа. Атласын эхийг түүхийн ухааны доктор Д.Майдар боловсруулж хэл шинжлэлийн ухааны доктор Х.Лувсанбалдан, Э.Вандуй, Ц.Шүгэр, хүмүүнлэгийн ухааны доктор Ц.Шагдарсүрэн, философийн ухааны доктор Х.Нямбуу, газарзүйн […]


Б.ринченгийн Монгол Аман Зохиол Судлалын Чиглэлээр Хэвлэгдэн Гарсан Цувралын Тухай

Өдгөөгийн “Аман зохиол судлал” эрдэм шинжилгээний цуврал сэтгүүлийн хамгийн анхны 2 дугаарыг академич Б.Ринчен “Монгольские сказки”, “Монгольские пословицы”нэрээр1959 онд эрхлэн хэвлүүлжээ.Монгол аман зохиолын орчин цагийн судалгаа, шинжилгээний эхлэлийг тавьсан уг цуврал өнөөдөр XXXVI дугаар гараад байгаа бөгөөд төрөл зүйл агуулгын хувьд улам баяжсан, дотоод гадаадын аман зохиол судлаачдийн өгүүллийг багтаадаг, аман зохиол судлагчдын гарын авлага […]


Монгол Тууль Судлалд Шинэ Хуудас Нээсэн Эрдэмтэн

ХХ зуун бол монгол тууль судлалд эргэлтийн үе байлаа. Дорно дахиныг судлагчид монголчууд туулиа хэдэн зууны өмнө мартсан гэж баттай итгэж байсан нь 1910 оны орчмоос өөрчлөгдөж, Ижил мөрний Халимагийн нутгаар хязгаарлагдаж байсан монгол туулийн тархацын хүрээ 1950-иад он болоход зүүн тийш Хянганы нуруу хүртэл тэлэн өргөжиж, дотроо хэдэн салбар уламжлалтай ойрад, халх туулийн шинэ […]