Author Archives : subud


Академич Бямбын Ринчений Нэр Томьёо Судлалд Оруулсан Хувь Нэмэр

Академич Б.Ринчений ажил амьдрал 1924 онд байгуулагдсан “Улсын нэр томьёоны комисс”-той салшгүй холбоотой явж иржээ. Тэрээр 1927 онд ЗХУ-ын Ленинград хотын Дорно дахины судлалын инстутыг төгсч ирээд Судар бичгийн хүрээлэнгийн дуун ухааны тасагт оюутнаар / эрдэм шинжилгээний ажилтан/ орж ажиллан “Монгол шунхан Ганжуур”- ын бүрэн гарчиг хийж эхэлсэн цаг үеэс дорно дахины нэр томьёо, мэдлэг […]


Домог Болон Хайрлагдсан Б.ринчен

“Монгол хошин шог ярианы дээж” бүтээлийг 2001 онд академич Х.Сампилдэндэвийн хамт хэвлүүлж билээ. Уг бүтээлд эрт цагаас монголчуудын дунд түгэн дэлгэрсэн Далан худалч, бадарчны явган шогоос авахуулаад орчин цагийн аман зохиолын чухал нэгэн төрөл болох хошин шог яриаг ч дээжлэн оруулсан юм. Хошин шог яриа нь аман зохиолын хүүрнэл хэлбэрт багтдаг бөгөөд дэлхий дахинд маш […]


Соёлын Жинчин, Билиг Танхай Дуун Хөрвүүлэгч, Гүүш Б.ринчен

Нэрт эрдэмтэн, академич Б.Ринчен “Орчуулга бол нэг хэлнээс нөгөө хэлнээ буулгаж буй механик ажил биш. Орчуулга бол бүтээлч хөдөлмөр, агуу их мэдлэг, хүч хөдөлмөр шаарддаг юм” гэж хэлсэн байдаг. Б.Ринчен нь “орчуулга” хэмээх энэ адармаатай атлаа буянтай үйлээр монголын ард түмнийг дэлхийн соёл боловсролтой танилцуулж, басхүү өөрийн орны өв соёлыг дэлхий дахинд сурталчлан таниулж, монгол […]


Монгол Шүлгийн Онол Судлаач, Зохист Аялгууг Эрхэмлэгч, Яруу Найрагч, Түмэн Шүлгийн Нэрт Төлөөлөгч Мөн

Б.Ринчен бол Монголын орчин үеийнуран зохиолыг үндэслэгчдийн нэг, “Хувьсгалын уран зохиолч нарын бүлгэм”-ийн анхны гишүүдийн нэг юм. Монголын уран зохиолын түүхэнд Б.Ринчен нь зохиолч, яруу найрагч, кино зохиолч, шүүмжлэгч, сэтгүүлч, орчуулагч, судлаач зэрэг олон талын баялаг өвийг үлдээжээ. Б.Ринчен нь уран бүтээлээ яруу найргаар эхэлсэн төдийгүй, ерөөсөө монгол хэлний зүй судалж байх үеэсээ монгол шүлгийн […]


Монгол Ард Улсын Угсаатны Судлал-Хэл Шинжлэлийн Атлас

Монгол улсад анх удаа 1979 онд Шинжлэх ухааны Академиас эрхлэн Монголын угсаатны судлал-хэл шинжлэлийн атласыг хэвлүүлжээ. Энэхүү тэргүүн, дэд боть буюу I, II ботийн ерөнхий редактор нь доктор, профессор академич Б.Ринчен байлаа. Атласын эхийг түүхийн ухааны доктор Д.Майдар боловсруулж хэл шинжлэлийн ухааны доктор Х.Лувсанбалдан, Э.Вандуй, Ц.Шүгэр, хүмүүнлэгийн ухааны доктор Ц.Шагдарсүрэн, философийн ухааны доктор Х.Нямбуу, газарзүйн […]


Б.ринченгийн Монгол Аман Зохиол Судлалын Чиглэлээр Хэвлэгдэн Гарсан Цувралын Тухай

Өдгөөгийн “Аман зохиол судлал” эрдэм шинжилгээний цуврал сэтгүүлийн хамгийн анхны 2 дугаарыг академич Б.Ринчен “Монгольские сказки”, “Монгольские пословицы”нэрээр1959 онд эрхлэн хэвлүүлжээ.Монгол аман зохиолын орчин цагийн судалгаа, шинжилгээний эхлэлийг тавьсан уг цуврал өнөөдөр XXXVI дугаар гараад байгаа бөгөөд төрөл зүйл агуулгын хувьд улам баяжсан, дотоод гадаадын аман зохиол судлаачдийн өгүүллийг багтаадаг, аман зохиол судлагчдын гарын авлага […]


Монгол Тууль Судлалд Шинэ Хуудас Нээсэн Эрдэмтэн

ХХ зуун бол монгол тууль судлалд эргэлтийн үе байлаа. Дорно дахиныг судлагчид монголчууд туулиа хэдэн зууны өмнө мартсан гэж баттай итгэж байсан нь 1910 оны орчмоос өөрчлөгдөж, Ижил мөрний Халимагийн нутгаар хязгаарлагдаж байсан монгол туулийн тархацын хүрээ 1950-иад он болоход зүүн тийш Хянганы нуруу хүртэл тэлэн өргөжиж, дотроо хэдэн салбар уламжлалтай ойрад, халх туулийн шинэ […]


Академич Б.ринчений Хэвлүүлсэн Монгол Данжуурын Гарчиг

Докторант Ж.Ерөөлт Эдүгээ МҮТНомын санд хадгалагдаж буй Данжуур (Шастирын орчуулга) судар нь 226 боть бөгөөд Энэтхэг, Төвдийн эрдэмтдийн бичсэн их бага арван ухааны шастирууд, 3427 нэр төрлийн ном зохиолыг багтаасан 107839-н хуудастай, 23х72.5см хэмжээтэй их хөлгөн судар юм. “Данжуур” гэдэг нь “Шаштирын орчуулга” гэсэн төвд үг юм. Энэ нь эртний Энэтхэг, Төвдийн эрдэмтэн бандид нарын […]


“Үгийн Утга Учир”-Ийн Үнэ Цэнэ

Доктор Т.Пүрэвсүрэн Нэрт эрдэмтэн, академич Ринчен гуай 1950 онд бичсэн “Үгийн утга учир” хэмээх өгүүлэлдээ “Бид цөм, монгол үгээр хэлэлцдэг. Тэгэхдээ, бид хэлээ мэддэг гэж хэлэлцдэг, боддог шүү дээ. Гэтэл бид, өөрийнхөө хэлний чухам хэчнээн үг мэддэг бол? гэж өөртөө асуулт тавьж болно.” /Ринчен Б. 1950. х.29/ хэмээн бичсэн цаг үеэс хойш үе үеийн эрдэмтэд […]


Монгол Хэл Шинжлэлийн Суу Билигт Их Эрдэмтэн

Хэл шинжлэлийн секторын эрхлэгч, доктор О.Самбуудорж Монгол судлалын бүхий л салбарт од болон гялалзагч, өв соёл, үндэстэн, уламжлал, түүхээрээ бахархах үзэл ухамсрыг дээдлэгч, монголчууд бидний оюун санааны их багш, монгол хэл шинжлэлийн суу билигт их эрдэмтэн Еншөөбү овогт Бямбын Ринчен монгол хэлнийхээ өв их эрдэнийг судалж 1956 онд Мажар улсад “Монгол бичгийн хэлний зүй” сэдвээр […]