Author Archives : subud


“Монголчууд Ба Газрын Зураг” Олон Улсын Эрдэм Шинжилгээний Бага Хурал Амжилттай Боллоо

МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэнгээс Японы Токиогийн Гадаад Судлалын Их Сургууль, ШУА-ийн Түүхийн Хүрээлэн, Монголын Соёлын Өвийн Төв, Монголын газар нутгийн нэр судлалын нийгэмлэгтэй хамтран “Монголчууд ба газрын зураг” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 8 дугаар сарын 22-23 нд амжилттай зохион байгууллаа. Хуралд Монгол, Япон, ОХУ, Польш, БНХАУ-ын Монголын газрын зураг, газрын нэр судлаач 30 орчим […]

aa

aa

Монголын Нууц Товчоон Дахь Ёс Заншил, Зан Үйлийн Тайлбар Толь

Тус бүтээл нь их эзэн Чингис хааны мэндэлсэний 850 жилийн ойд зориулан хэвлүүлсэн бүтээл болно. Проф А.Пунсаг энэхүү бүтээлдээ “Монголын нууц товчоон”-ы бадаг зүйл хуваасан эрдэм шинжилгээний дарааллаар толгой үг сонгохыг эрмэлзэж, гол гол зүйлийг нь сонгон авсан бөгөөд “Монголын нууц товчоон”-д буй ёс заншил, зан үйлийн холбогдолтой 130 толгой үгийг нарийвчлан судлаж тайлбарласан байна. […]


Хубилай Хааны Үеийн Дөрвөлжин Үсгийн Том Ном Хэвлэлийг Тодруулсан Тухай

Сүүлийн үес буюу ХХ-ХХI зууны заагаар бүр тодруулбал шинэ зууны эхээр монгол сурвалж бичгийн судлалаар онцгой ховор хуучин, сонин содон эрт цагийн дурсгал тодорч нэмэгдсээр л байна. Тухайлбал өнгөрсөн зууны эцсээр эртний судлалтан нарын гавъяагаар их хуурай элс манхан нутаг дахь хуучин хот балгадын туурь Дунхуан, Хар хот зэрэг газраас мянгаад жилийн өмнө бүтээсэн үлэмж хэмжээний монгол […]

AA

“Хоршоо Үгийн Физик” Монгол Судлалын Их Семинар Боллоо

МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэнгээс улирал тутам эрдэм шинжилгээний их семинарыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн семинарыг МУБИС-ийн Монгол судлалын сургуультай хамтран монгол хэлшинжлэлийн асуудлаар хийлээ. Их семинарт МУБИС-ийн ректор, академич Б.Жадамба “Хоршоо үгийн физик” гэдэг сэдвээр илтгэл тавьж МУИС, МУБИС, ШУТИС, ХИС, ШУА-ийн болон бусад их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаачид, магистрант, докторантууд […]


Нэрт Монголч Эрдэмтэн Вальтер Хайссигийн Мэндэлсний 100 Жилийн Ойд Зориулсан Эрдэм Шинжилгээний Бага Хурал Боллоо

Герман Улсын нэрт монголч эрдэмтэн, Бонны Их Сургуулийн профессор асан Валтер Хайссигийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Монгол уран зохиолын бичвэр судлалын асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 8 дугаар сарын 21-ний өдөр ШУА-ийн ХЗХүрээлэн, ОУМСХолбоо,  Номун гэрэл ТББ хамтран зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хурлыг нээхийн өмнө их эрдэмтний хөрөг зургийг залж, зул өргөх ёслол […]


“Хорин Нэгдүгээр Зууны Монгол Судлалын Хандлага” Олон Улсын Монгол Судлалын Хурал Болж Байна

БНУУ-ын Өтвош Лорандын Их Сургууль (ЭЛТЭ)-д энэ сарын 3-5 нд “21 дүгээр зууны Монгол судлалын хандлага” нэрт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж БНУУ, БНСУ, Монгол, ХБНГУ-ын 50 шахам эрдэмтэд оролцож монголын түүх, соёл, хэлбичиг, утга зохиол, урлаг, шашин судлалын асуудлаар илтгэл хэлэлцүүлж байна. Монгол Улсаас ОУМСХолбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, академич Д.Төмөртогоо, МУИС-ийн МСХ-гийн […]


Монголын Түүх, Соёлын Дурсгалт Зүйлсийн Тухай Ном Хэвлэгдлээ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайдын яамнаас эрхлэн “Монголын Ил хаант улсын түүх, соёлтой холбоотой Турк дахь зарим газар, дурсгалт зүйл” номыг саяхан хэвлүүлэв. Уг номонд Туркийн Сивас, Амасиа хотуудад Монголын Ил хаант улсын төрийн зүтгэлтнүүд болон хатдын зарлиг, хөрөнгөөр 13-14 дүгээр зуунд бариулсан эмнэлэг, шашны сургууль, сүм хийдийн тухай болон монгол, […]

abc

Турк Улсад Монгол Судлалын Анхны Төв Байгуулагдав

Бүгд Найрамдах Турк Улсын нийслэл Анкара хот дахь Хажэтэпэ их сургуулийн Туркиат судлалын хүрээлэнд Монгол хэл, соёл судлалын төв байгуулах шийдвэрийг гаргав. Тус төвийн эрхлэгчээр тус хүрээлэнгийн судлаач, доктор Бүлэнт Гүл томилогдож байгаа бөгөөд тэрээр 2001-2002 онд МУИС-ийн Түрэг хэлний тэнхимд 1 жил ажилласан, монгол хэл мэддэг судлаач юм. Уг төв нь магистр, докторын зэрэг […]


Мсх “Алтай” Эрдэм Шинжилгээний Төсөл Хамтран Хэрэгжүүлнэ

БНСУ-ын Гачоны Их Сургуулийн “Азийн Соёл Судлалын Хүрээлэн”-гээс санаачлан зохион байгуулсан “Korean within Altaic language and Altaic language within Korean” нэрт олон улсын эрдэм шинжилгээний 23 дугаар бага хурал Сөүл хотноо болж БНСУ, АНУ, ОХУ, Монгол, Франц, ХБНГУ,  Чех, Япон зэрэг улсын дэлхийд нэр хүндтэй алтай судлаач, эрдэмтэн мэргэд оролцож илтгэл айлтгал хэлэлцүүллээ. Тус хуралд […]


subudkkk

Нэрт Эрдэмтний Ойд Зориулсан Эрдэм Шинжилгээний Хурал Болно

БНУУ-ын 19 дүгээр зууны нэрт хэлшинжлэлч, дорно дахины болон монголын судлаач Балинт Габорын ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг Өтвош Лорандын Их Сургууль, Унгарын Шинжлэх Ухааны Академид ирэх сарын 6-7 нд Будапешт хотноо зохион байгуулах гэж байна. Тэрбээр 1844-1913 оны хооронд амьдарч байсан дэлхийн 30 хэл мэддэг, татар, турк, фин, орос болон бусад хэлээр судалгааны ажил […]