Author Archives : subud


Xviii-Xix Зууны Монголын Түүх Бичлэг

Д.Баярсайхан Салбар: Нийгэм Улсын дугаар: 2917 Хамгаалсан он: 2013 “ХҮШ-Х1Х зууны монголын түүх бичлэг” сэдэвт тус докторын зэрэг горилсон бүтээл нь бүтцийн хувьд Удиртгал. Үндсэн 3 бүлэг, 8 зүйл, Дүгнэлт, Хавсралт, Ном зүй гэсэн хэсгээс бүрдэнэ. Удиртгал хэсэгт тус сэдвийг судлах үндэслэл, судалгааны ажлын зорилго, зорилт, судалгааны ажлын шинэлэг тал, судалгааны ажлын судлагдахуун, сэдвийн судлагдсан […]


“Монгол Нэр Томьёо Судлал-90” Эрдэм Шинжилгээний Хурал Боллоо

Хэл зохиолын хүрээлэнгийн эрдмийн хамт олон “Улсын нэр томьёоны комисс” байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Монгол улсад орчин цагийн шинжлэх ухааны олон салбарын нэр томьёог оноон тогтоож ирсэн уламжлал болон орчин цагийн нэр томьёо судлалд тулгамдаж буй асуудлаар “Монгол нэр томьёо судлал-90” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг “Монгол судлалыг дэмжих сан”-ын дэмжлэгтэйгээр 10 дугаар сарын […]


Торгуудын Түүх Угсаатны Зүйн Асуудалд

Н.Ганбат Салбар: Нийгэм Улсын дугаар: 2918 Хамгаалсан он: 2013 Торгууд бол орчин цагийн Монголын угсаатны бүлгүүдийн дотроос хүн амын тоо, тархсан нутаг дэвсгэрийн хувьд эхний тавд орох томоохон бүлэг юм. Эдүгээ хүртэл Торгуудын түүх, угсаатны зүй, аж ахуй, соёлын талаар дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид зохиол бүтээл олныг туурвижээ. Бид энэ сэдэвт ажилд торгуудын түүхийг бүхэлд […]


Домгийг Бүтэц-Тэмдэг Зүйн Үүднээс Шинжлэх Нь (Монгол Аман Зохиолын Жишээн Дээр)

С.Соёлмаа Салбар: Нийгэм Улсын дугаар: 2963 Хамгаалсан он: 2014 Өнөөгийн мэдээлэл-технологийн иргэншлийн үед амьдарч буй хүний оршихуй, танин мэдэхүй, үнэлэмжийн асуудал хурцаар тавигдаж байна. Хүний оршихуйн утга учир, түүний мөн чанарыг танин мэдэх оюуны эрэл хайгуулын нэгэн сурвалж нь домог юм. Философийн антропологийг үндэслэгчдийн нэг, XIX-XX зууны зааг үеийн Германы философич Макс Шелер (1874-1928) түрүү […]


Монголчуудын Нутгийн Аялгууг Хэл Хамгаалах Бодлогын Хүрээнд Судалсан Нь

Я.Бадамсүрэн Салбар: Нийгэм Улсын дугаар: 3037 Хамгаалсан он: 2014 Энэүү нэг сэдэвт бүтээл нь орчин үеийн нийгмийн хэлшинжлэл, хэлний бодлого, хэл төлөвлөлтийн судалгаанд чиглэгдсэн болно. Даяаршил нь нийгэм, эдийн засаг, мэдээлэл харилцаа гэх мэт олон салбарт хүчтэй нөлөөлөхийн зэрэгцээ аливаа улс үндэстний хэл соёлын амьдралд ч ихээхэн өөрчлөлт, хувьсалыг буй болгож байна. Нэг талаас лигвафранка […]


Түүх Бичлэг Дэх Их Засагийн Судалгаа

ц.минжин Салбар:нийгэм Улсын дугаар: 2845 Хамгаалсан он: 2013 “Их засаг”-ыг гадаад дотоодын эрдэмтэд мэргид олон янзын бүтээлдээ тал бүрээс нь судалсан ч нүүдэлчин ахуй, Монгол хүний өөрсдийнх нь сэтгэлгээг энэхүү судалгаанд шингээн санал дүгнэлтүүд гаргахад, Монголын төдийгүй дэлхийн түүхийн нэгэн үеийн нийгмийн бүтээгдэхүүн болсон “Их засаг”-ын зүйл зурвасуудыг тодруулан шинжлэхэд энэхүү бүтээлийн ач холбогдол оршино. […]


Орчин Цагийн Монгол Хэлний Туслах Үгийн Тогтолцоо, Утга, Үүрэг, Хэрэглээ

Н.Мөнхцэцэг Салбар: Нийгэм Улсын дугаар: 3023 Хамгаалсан он: 2014 Энэхүү судалгааны бүтээл нь Судалгааны ажлын шинэлэг тал 1. Монгол хэл шинжлэлд туслах үгсийн аймгийн ангилалд онол арга зүйн задлан шинжилгээ хийж, хэлний тогтолцоон дахь туслах үгсийн байр суурь, үүргийг шинээр тодорхойлохыг оролдсоноороо өвөрмөц юм. 2. Орчин цагийн монгол хэлний туслах үгсийн аймгийг монгол хэл шинжлэлд […]


Эртний Энэтхэгийн Уран Зохиолын Монгол Орчуулгын Уламжлал

Д.Цэрэнсодном Энэтхэг монголын эртний уран зохиолын харилцаа холбоо, өөрөөр хэлбэл орчуулгын түүхийг авч үзэхийн тулд Монгол орон дахь бурханы шашны түрүү үеийн дэлгэрэлтийн тухай эрхбиш сөхөж ярих хэрэгтэй болж байна. Монгол орон дахь бурханы шашны дэлгэрэлтийн уг эхийг түүхэн сурвалж бичгүүдэд голцуу дунд үеийн дэлгэрэлтийн эхэн цагтай холбон өгүүлсэн байх нь олонтой. Тухайлбал: Снмбэ хамбын […]


Цахар Гэвшийн Зохист Аялгууны Эрдэм

Монголчуудын гоо зүйн сэтгэлгээ, мэдлэг боловсролын өндөр түвшин яруу сайхнаар илэрхийлэн үгүүлэх уран сайхны ур чадварыг илэрхийлэх оюуны асар том сан хөмрөг бол XIV зууны үеийн гэгээнтэн Чойжи-Одсэр бандидагаас эхтэй монгол эрдэмт хувраг, хутагт гэгээнүүдийн яруу найргийн өв юм. Ялангуяа сүүлийн хоёр зуугаад жилд монгол төвд хоёр хэлээр эн чацуу буруу солгойгүй цэцлэн туурвисан шүлэг […]


Яруу Найраг Дахь Хувьсах Ба Үл Хувьсах Зүй Тогтол Ба Хүн Төрөлхтөний Яруу Найрагт Монголчуудын Оруулсан Хувь Нэмэр

Нэг. Он цаг солигдож, эрин зуун урсан өнгөрлөө ч, хүмүүн болоод байгаль хувьсан өөрчлөгдөж, төрж үгүй болж байна. Харин яруу найраг л хэзээ ч үл хувьсан өөрчлөгдмүй. Эртний сохор яруу найрагч Гомерийн дуулал, XXI зууны яруу найрагчийн шүлэг хоёрт нэгэн адил чанар буй. Тэр нь хүний сэтгэлийг хөдөлгөх увьдас болой. Яруу найрагт шингэж үлдсэн тэрхүү […]