Author Archives : subud


Монгол Хэлний Хоршоо Үгийн Бүтэц, Утгын Судалгаа

Р.Сарангэрэл Салбар: Нийгэм Улсын дугаар: 3367 Хамгаалсан он: 2016 Монгол хэлний хоршоо үг утгыг ерөнхийлөх, утгын хүрээг тэлэх, найруулгыг тэгш хэмт, сонсголонтой болгох, юмс үзэгдлийн учир шалтгааны холбоог тусгах ухагдахуун хоорондын харьцааг илэрхийлэх, монгол үндэстний сэтгэлгээний хэв шинж (соёлын дүр зураг)-ийг тусгасан үгийн сан өгүүлбэр зүйн дундын нэгж юм. Мөн монгол хэлний хоршоо үг монгол үндэстний […]


13389351_802427679889483_1081400770_o

Өвөрмонголын “Мөнх Гал” Компани Болон Шуа-Ийн Хэл Зохиолын Хүрээлэн Компьютерийн Фонтыг Ашиглах Гэрээ Байгуулжээ

2016 оны 6 дугаар сар 6-ны өдөр Өвөрмонголын “Мөнх гал” компани болон ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн Хөх хотноо компьютерийн фонтыг төлбөргүйгээр ашиглуулах гэрээ байгууллаа. “Мөнх гал” компанийн захирал Батсайхан, академич Л.Болд нар хоёр талыг төлөөлөн гэрээнд гарын үсэг зурлаа. “Мөнх гал” компани өөрийн оюуны эрхтэй компьютерийн фонт “menksoft 2012”-ыг Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн […]


Монгол Улсын Шуа “Ганжуур”, “Данжуур”-Ын Хэвлэмэл Бүрэн Эхийг Зална

Модон барын Их хөлгөн судар “Ганжуур”, “Данжуур”-ын хэвлэмэл бүрэн эхийг залах ёслолын ажиллагаа 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 16.00 цагт ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байранд болно. Ёслолын ажиллагааг нээж ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал доктор, профессор С.Чулуун үг хэлэх бөгөөд ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл мэндчилгээ дэвшүүлнэ. Үүний дараа “БНХАУ болон ӨМӨЗО-нд […]


“Үгийн Учир- I, Ii, Iii” Номын Хэлэлцүүлэг Боллоо

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбараас өнөөдөр “Үгийн учир- I, II, III” номын хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Хэлний бодлогын Үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга н.Нарангэрэл, доктор, профессор Р.Базаррагчаа, Боловсролын хүрээлэнгийн ЭША, доктор, профессор Д.Баттогтох, “Гурван-Эрдэнэ” багшийн сургуулийн захирал, доктор, профессор Ч.Жачин, МУИС-ийн багш, доктор, профессор Д.Баасанбат, МУИС-ийн багш доктор, профессор Н.Балжинням, […]


Зүйр Цэцэн Үгийг Хэлний Соёл Судлалын Хүрээнд Судалсан Нь /үнэлэмжийн Жишээн Дээр/

Б.Мөнхцоож Салбар: Нийгэм Улсын дугаар: 3412 Хамгаалсан он: 2016 Зүйр цэцэн үгийг хэлний соёл судлалын хүрээнд судалсан нь (үнэлэмжийн жишээн дээр) диссертаци нь удиртгал, үндсэн гурван бүлэг, зургаан дэд бүлэг, дүгнэлт, ном зүйгээс бүрдэнэ. Нэгдүгээр бүлэгт үнэлэмжийн талаарх гадаад, дотоодын эрдэмтдийн үзэл баримтлалыг судалж судалгааны ажлынхаа арга зүйг тодорхойлов. Үнэлэмжийг философид мөн чанар талаас нь судалдаг, […]


hubilai

Хубилай Сэцэн Хаан Ба Монголын Юань Улс

Эрхэлсэн: Ц.Цэрэндорж Цаасны хэмжээ: 172х245 Хэвлэлийн хуудас: 53.0 Хэвлэсэн тоо: 300ш Адмон принт ХХ-д хэвлэв ISBN: 978-99973-3-605-7 Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулан 2015 оны 9 дүгээр сарын 21-22-нд Улаанбаатар хотноо зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийн эмхэтгэл болно. Хуралд Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Тайвань зэрэг орны 60 орчим судлаачийн […]


“Монгол Хэлний Их Тайлбар Толь” Дахь Монгол Бичгийн Үсгийн Тигийг Солилоо

    “Монгол хэлний их тайлбар толь” нь монгол бичгийн ‘Menksoft 2012’ үсгийн тигийг хэрэглэж эхэллээ. Тус үсгийн тигийг үнэ төлбөргүй ашиглах зөвшөөрөл олгосон ӨМИС-ийн Мөнхгал ХХК болон зуучилж өгсөн ӨМИС-ийн профессор Чойжинжав, Насан-Урт нарт талархал илэрхийлье.(2016 оны 07 сарын 28-ны өдөр) Эх Сурвалж:   https://mongoltoli.mn/news.php


ab98897d60eaa0d05c1862c118538407_XL

Монгол Судлалын Мэдээллийн Нэгдсэн Вэб Хуудсыг Үүсгэлээ

Монголын түүх, хэл, соёл, нийгэм, эдийн засаг, улс төр, уламжлалт мэдлэг ухааныг судлах, монгол судлалыг дотоод, гадаадад тогтвортой хөгжүүлэх асуудлыг бодлогоор дэмжих чиглэлээр Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлөөс тодорхой төлөвлөгөө боловсруулж, БСШУЯ үе шаттай хэрэгжүүлж байна. 2015 онд монгол судлалыг дэмжих үйл ажиллагааны төлөвлөгөөнд монгол судлалын мэдээллийн нэгдсэн вэб хуудсыг үүсгэх ажлыг тусган […]


Монгол Судлалын Хөгжил

Дотоодын монгол судлал 1970 онд олон улсын монголч эрдэмтдийн 2-р их хурлыг зохион байгуулж, тус хурлаас Олон улсын монголч эрдэмтдийн байнгын хороог Улаанбаатарт байгуулсан бөгөөд хожим тэр нь”Олон улсын монгол судлалын холбоо” болон өргөжиж, олон улсын монгол судлалыг хөхиүлэн дэмжиж, уялдуулан зохьцуулах, судалгааны шинэ мэдээллээр хангах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирлээ. Өнгөрсөн хугацаанд олон улсын […]


Монгол Бүжгийг Ахуйн Соёлын Хүрээнд Судалсан Нь

Д.Бэхбат Салбар: Нийгэм Улсын дугаар: 3280 Хамгаалсан он: 2015 Монголчуудын ахуйн соёлын тусгал болсон ардын урлагийн нэгэн төрөл болох Монгол Бүжиг нь Монголчуудын эрүүл аж төрөх соёлтой хэрхэн холбогдож ирснийг тодруулахад судалгааны ажлын гол зорилго оршино. Монгол Бүжиг нь Монголын ардын урлагийн нэгэн төрөл болоод зогсохгүй Монгол ахуйн соёлыг үйл хөдөлгөөнөөр харуулдгаараа, үндэстэн ястаны хувцасны […]